АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрх баригчид АНУ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ түр зогсоосонд санаа зовохгүй байгаагаа мэдэгджээ.
Трамп энэ талаар "Надад огт хамаагүй" гэж хэлсэн байна. Түүний мэдэгдлийг NewsNation телевизийн сэтгүүлч Ханна Брандт X платформд нийтэлжээ.
Өмнө нь Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади тус улс Вашингтонтой байгуулсан санамж бичгийн хүрээнд хүлээсэн үүргийнхээ хэрэгжилтийг түр зогсоосон талаар мэдээлсэн байна. Тэр "Уг санамж бичгийг 2026 оны зургадугаар сарын 18-нд байгуулсан бөгөөд Иран одоогийн байдлаар улс орноо хамгаалахад анхаарч байна" гэж тайлбарлажээ.
АНУ, Ираны зөрчлийн шинэ хурцадмал үе долдугаар сарын 8-нд эхэлсэн. Вашингтон, Тегераны хооронд санамж бичиг байгуулснаас хойш анх удаа АНУ-ын Зэвсэгт хүчин Ормузын хоолойд болсон худалдааны хөлөг онгоцны халдлагын хариу гэх шалтгаанаар Ираны нутаг дэвсгэрт хэд хэдэн удаагийн цохилт өгчээ.
Мөн тэр өдөр Трамп Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр дуусгавар болсныг мэдэгдсэн байна. Үүний хариуд Тегеран Бахрейн, Йордан, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Оман дахь АНУ-ын цэргийн болон стратегийн объектууд руу цохилт өгч эхэлжээ.
Эх сурвалж: TASS