ОХУ-ын зэвсэгт хүчин долдугаар сарын 19-ний ням гарагт шилжих шөнө Киев хот руу өргөн хүрээг хамруулан пуужингаар довтолжээ. Агаарын түгшүүр зарласан энэ үеэр Украины нийслэлд олон удаагийн хүчтэй дэлбэрэлт болсон талаар AFP агентлагийн сурвалжлагч мэдээлэсэн байна.

Днепровский дүүрэгт өгсөн цохилтын улмаас худалдааны төвийн орчимд утаа гарч, пуужингийн хэлтэрхийнүүд унаснаас оюутны дотуур байрны барилгад гал гарчээ.

Шевченковский дүүрэгт захиргааны барилгын гурван давхар өргөтгөл шатсан байна. Мөн 10 гаруй автомашин эвдэрч, ойролцоох орон сууцны цонхууд хагарчээ.

Соломенский дүүрэгт пуужингийн хэлтэрхий есөн давхар орон сууцны хажууд унаж, барилгын шилэн фасад болон цонхыг гэмтээсэн байна. Мөн супермаркетын дээвэр болон түүнтэй зэрэгцээ орших орон сууцны барилгад гал гарсан талаар Киев хотын захирагч Виталий Кличко мэдээлжээ.

Эх сурвалж: DW