Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Долдугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны долдугаар сарын 18-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16…+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +26...+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшиж, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +27...+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +26...+28 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР