Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский долдугаар сарын 12-нд Засгийн газрын бүрэлдэхүүнээ шинэчлэхээ зарлаж, энэ хүрээнд Ерөнхий сайд Юлия Свириденког албан тушаалаас нь чөлөөлжээ.
Улмаар долдугаар сарын 16-нд Украины Дээд Рада (парламент) түүний оронд төрийн өмчит "Нафтогаз" компанийн өмнөх гүйцэтгэх захирал Сергей Корецкийг шинэ Ерөнхий сайдаар томилсон байна.
Батлан хамгаалахын сайдын өөрчлөлт хамгийн их маргаан дагууллаа
Засгийн газрын өөрчлөлтийн хүрээнд хамгийн их анхаарал татсан асуудал нь Батлан хамгаалах яамны удирдлагын сэлгээ байв. Долдугаар сарын 15-нд Украины Батлан хамгаалахын сайд Михаил Федоров албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ.
Тэрбээр шийдвэрийнхээ нэг шалтгааныг Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Александр Сырскийтай үүссэн байр суурийн зөрүүтэй холбон тайлбарлажээ. Гэхдээ түүний огцрох хүсэлтийг хүчин төгөлдөр болгохын тулд Украины парламент болох Дээд Рада албан ёсоор батлах шаардлагатай аж.
Огцрох шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал өрнөв
Михаил Федоров огцрохоо мэдэгдсэний дараа Украины хэд хэдэн хотод иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Владимир Зеленскийн гаргасан шийдвэрийг шүүмжилж, Батлан хамгаалахын сайдыг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: DW