Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт өнөөдөр буюу 2026 оны долдугаар сарын 17-ны өдрийн 08:13 цаг 29 секундэд газар хөдлөлт бүртгэгдлээ.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр тус газар хөдлөлтийн хүч 3.7 магнитуд байсан бөгөөд голомт нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс баруун зүгт 20 км зайд байршжээ.

Газар хөдлөлтийн төвд ойр орших суурин газрууд:

📌 Дорноговь аймгийн Хатанбулаг сум - баруун зүгт 20 км
📌 Дорноговь аймгийн Хөвсгөл сум - баруун урд зүгт 82 км
📌 Өмнөговь аймгийн Ханбогд сум - зүүн зүгт 139 км

Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол, эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл ирээгүй байна.

Иргэдийг газар хөдлөлтийн үед анхаарал болгоомжтой байж, албан ёсны байгууллагуудаас өгч буй мэдээллийг дагаж мөрдөхийг анхааруулсаар байгаа аж.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой байдлын газар,
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн