Ираны нисгэгчгүй онгоц болон пуужингууд АНУ ба Ираны хооронд нэг сарын өмнө зарласан түр гал зогсоох хэлэлцээрийн дараа анх удаа Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ)-д халджээ. АНЭУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хүчин 19 пуужин болон дроныг замаас нь тосон устгасан гэж тус улсын Батлан хамгаалах яам тавдугаар сарын 4-ний даваа гарагт X (хуучнаар Twitter)-д мэдээлсэн.

Эдгээр цохилтууд нь Персийн булангийн дайн ойрын хугацаанд тогтвортой энх тайвнаар дуусах боломж бага буйг илтгэж байгаа бөгөөд ийм тогтвортой байдал нь мөргөлдөөн ихтэй Ойрхи Дорнодод “тогтвортой байдлын баянбүрд” гэж нэрлэгддэг Дубайд онцгой чухал юм.

Мужчина на фоне табло с курсами акций

Дубайн имижийг АНУ ба Израилийн Ираны эсрэг дайн ганхуулж байна

АНЭУ-ын хоёр дахь хамгийн баян эмират болох Дубай чинээлэг хүмүүс хөрөнгөө байршуулах, бизнес эрхлэх, урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжтой найдвартай санхүүгийн төв гэж өөрийгөө тодорхойлж ирсэн. Гэвч АНУ болон Израилийн Ираны эсрэг дайн энэ нямбай бүрдүүлсэн дүр төрхийг гэнэт эвдсэн талаар нийтлэлд дурджээ.

Иран Персийн булан дахь АНУ-ын объектууд руу пуужин болон дроноор хариу цохилт өгсөн нь зөвхөн цэргийн баазууд төдийгүй иргэний объектуудад ч нөлөөлж, эдийн засгийн хүчтэй цочрол үүсгэсэн байна. Дайны эхний үе шатанд Дубай болон хөрш Абу Даби Эмиратын хөрөнгийн зах зээл огцом уналтад оржээ.

Лондонд төвтэй "Capital Economics" судалгааны компанийн мэдээлснээр, аялал жуулчлал эрс буурч, зочид буудлын дүүргэлт 70-80 хувиас 20 хувь хүртэл буурч, Дубайн олон улсын нисэх буудлын нислэгүүд ойролцоогоор гуравны хоёроор цөөрсөн байна. Хэдийгээр агаарын тээвэр, аялал жуулчлал, бизнесийн хөдөлгөөн сэргэж байгаа ч Вашингтон ба Тегераны сөргөлдөөн үргэлжилж буй үед Дубайн дэлхийн бизнесийн төв гэсэн нэр хүндэд эрсдэлтэй хэвээр байна.

Дубайн “аюулгүй боомт” гэсэн статус эргэлзээнд орлоо

Өмнө нь Дубайг баячууд, олны танил хүмүүсийн аюулгүй амьдрах газар гэж үздэг байсан ч одоо энэ ойлголт эргэлзээтэй болжээ. Олон бизнес эрхлэгч хөрөнгийнхөө тодорхой хэсгийг Сингапур болон Швейцарь руу шилжүүлэх болсон байна.

Хөрөнгө удирдлагын зөвлөхүүдийн мэдээлснээр, эдгээр хоёр улсад Дубайд суурьтай үйлчлүүлэгчдээс ирэх хүсэлт огцом өсч, Швейцарийн хувийн банкууд Персийн булангийн орнуудаас олон арван тэрбум долларын хөрөнгө орж ирэхийг хүлээж байгаа аж.

Гэвч шинжээч Райан Линий хэлснээр, Швейцарь ба Сингапур нь хоорондоо өрсөлдөгч бус, харин өөр өөр төрлийн хөрөнгө татдаг: Швейцарь Европ болон дэлхийн үйлчлүүлэгчдийг, харин Сингапур Азийн хөрөнгө оруулагчдыг илүү татдаг гэж тэр тайлбарлажээ.

Сингапур Дубайн дараа ашигласан “family office” буюу хөрөнгө удирдах хувийн бүтцийн загварыг анх хөгжүүлсэн нь Хятад, Энэтхэг, Индонез зэрэг орны чинээлэг хүмүүст онцгой сонирхолтой байдаг аж.

Швейцарийн BERGOS хувийн банкны хөрөнгө оруулалтын захирал Тилль Кристиан Будельман "Швейцарь олон зуун жилийн хувийн банкны уламжлал болон улс төрийн төвийг сахисан нэр хүнддээ тулгуурладаг. Харин хөрөнгөө Дубайгаас шилжүүлэх гэж буй хүмүүсийн хувьд энэ нь “өсөлт ба хөрөнгөө хадгалах хоёрын сонголт” болдог гэж хэлжээ.

Түүний хэлснээр, Сингапур Улс Азийн зах зээлийн өсөлтөөс ашиг хүртэхэд тохиромжтой ч Швейцарийн хувьд хөрөнгийг хадгалах дэлхийн гол төв хэвээр байгаа бөгөөд геополитикийн халуун цэгүүдээс харьцангуй хол байрлал нь илүү найдвартай байдлыг төрүүлж байгааг онцолжээ.

 

May be an image of text that says 'Улс 2025 онд дэлхийн саятнууд хаана суурьшиж байна вэ? AHEY (Дубайд тевлерсен) Саятнуудын еселт AHY 9,800 Херенгийн урсгалын тооцоо (тэрбум доллар) 63 7.500 Итали 44 3 3.600 Швейцарь 21 3.000 Саудын Араб 17 2400 Сингапур 18 1.600 Португал g Грек 1,400 8 Канад 1,200 8 1.000 Австрали 6 6 1,000 6 *2025 оны бутэн жилийн урьдчилсан тооцоо, эхний xarac жилийн еерчлелтед тулгуурласан Эх сурвалж: Heni у-ийн хувийн харенгийн шилжилтийн 2025 оны тайлан Deutsche Welle'


Дубайн үл хөдлөх хөрөнгийн өсөлт удааширч байна

Зах зээлийн шууд уналтаас гадна энэ мөргөлдөөн Дубайн урт хугацааны сонирхол татах чадварт нөлөөлж байгаа аж. Хотын космополит амьдралын хэв маяг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хүчтэй өсгөсөн ч одоо олон хүн энэ салбарын ирээдүйд санаа зовох болжээ.

Bloomberg "Гуравдугаар сард орон сууцны нийт хэлцлийн хэмжээ өмнөх сараас бараг 20 хувиар буурч, ойролцоогоор 8.64 тэрбум евро болсон" гэж мэдээлжээ.

Citi Research болон Knight Frank-ийн таамаглалаар, Дубайн үл хөдлөх хөрөнгийн үнэ 7-15 хувиар засвар орох магадлалтай гэж үзэж байгаа аж. Гэсэн ч ихэнх чинээлэг хүмүүс Дубайгаас бүрмөсөн гарч байгаа биш, харин хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж буй юм байна.

Шинжээч Будельман үүнийг “стратегийн гибрид байдал” гэж тодорхойлсон бөгөөд үйлчлүүлэгчид Дубайд бизнес, амьдралын хэв маягтай холбоотой хөрөнгөө хадгалж, харин урт хугацааны хуримтлалаа Сингапур, эсвэл Швейцарь руу шилжүүлж, зарим нь хоёр дахь байраа ч худалдан авч байгаа аж.

Эскиз нового термина Дубайского аэропорта

Дайн эхлэхээс өмнө Дубайн эдийн засаг огцом өсөлттэй байсан

Райан Линий Дубайд төвтэй үйлчлүүлэгчдийн ойролцоогоор тавны нэг нь тэнд үлдэхээр төлөвлөж, одоогийн нөхцөл байдлыг түр зуурынх гэж үзэж буй юм байна. Ормузын хоолойг нээх оролдлого үргэлжилж байгаа нь олон хүнд итгэл төрүүлж байгаа аж.

Дайнаас өмнө Дубайн эдийн засаг огцом өсөлттэй байжээ. 2025 оны эхний есөн сарын хугацаанд эмиратын ДНБ ойролцоогоор 4.7 хувиар өссөн байна. Henley and Partners компанийн мэдээлснээр, өнгөрсөн онд Дубайд 9800 саятан шилжин ирж, нийт 63 тэрбум долларын шинэ хөрөнгө дагуулсан гэж тооцоолжээ.

Энд хувь хүний орлогын албан татвар, хөрөнгийн өсөлтийн татвар, өв залгамжлалын татвар байхгүй бөгөөд компанийн татвар ч харьцангуй бага. Чөлөөт бүсэд байрлах компаниуд тодорхой түвшин хүртэл огт татвар төлдөггүй.

Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрэв Иран ба АНУ-ын хоорондын гал зогсоох хэлэлцээр тогтвортой үргэлжилвэл Дубай хурдан сэргэх боломжтой. Дубай дахь Бурж Халифа зэрэг дэлхийн хэмжээний төслүүд болон асар хурдтай хөгжлийн түүхийг харгалзан үзвэл энэ хотыг бүрмөсөн “суларна” гэж үзэх нь эрт байна гэж олон эксперт анхааруулж байгаа аж.

50 жилийн өмнө цөлийн жижиг суурин байсан Дубай өнөөдөр инженерийн болон инновацийн томоохон төслүүдээр дэлхийд танигдсан хот болсон. Эмирийн удирдлага Дубайн нисэх буудлыг дэлхийн хамгийн том авиа төв болгох, 2033 он гэхэд эдийн засгийг хоёр дахин өсгөх зорилт тавьсан хэвээр байна.

Ирээдүйд 93 км урт агааржуулалттай явган коридор “The Loop”, тэрбум гаруй шүр бүхий хиймэл шүрэн систем, “Artificial Moon” зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Иймээс хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах алхам хийж байгаа ч Дубайгаас бүрэн гарах нь тэдний хувьд тансаг, боломж ихтэй амьдралаас татгалзахтай адил гэж үзэж байна.

Эх сурвалж: DW