Прокурорын байгууллага 2026 оны хагас жилийн байдлаар мөнгө угаах 229 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Дээрх хугацаанд нийт 52 хүнд холбогдох 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Өмчлөх эрхийн эсрэг 97, Авлигын эсрэг 53, Эдийн засгийн 38, Хүрээлэн буй орчны эсрэг 4 гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж мөнгө угаасан нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 51,4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 4,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авсан байна.