Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Долдугаар сарын 12-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны долдугаар сарын 12-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +14...+16 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: +8 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР