ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины Зэвсэгт хүчний ашиглаж байсан логистикийн төвүүд, түлш-эрчим хүч болон тээврийн дэд бүтцийн объектууд, мөн Украины зэвсэгт хүчний нэгжүүд болон гадаадын хөлсний дайчдын түр байрлах цэгүүдийг хамруулан нийт 142 бүсэд цохилт өгсөн" гэж мэдэгдсэн байна.
Тус яамнаас "ОХУ-ын Зэвсэгт хүчний бүлэглэлүүдийн оператив-тактикийн нисэх хүчин, цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд, пуужингийн цэрэг болон артиллерийн нэгтгэлүүд Украины Зэвсэгт хүчний ашиглаж байсан логистикийн төвүүд, түлш-эрчим хүч болон тээврийн дэд бүтцийн объектуудад цохилт өгсөн.
Мөн алсын тусгалтай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн хадгалах байр, шатахуун тослох материал болон сум, зэвсгийн агуулахууд, түүнчлэн Украины зэвсэгт бүрэлдэхүүн болон гадаадын хөлсний дайчдын, мөн Украины зэвсэгт хүчний нэгжүүд болон гадаадын хөлсний дайчдын түр байрлах цэгүүдийг хамруулан нийт 142 бүсэд цохилт өгсөн" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS