Бэлгийн гэмт хэрэгт холбогдон хоригдож байсан санхүүч Жеффри Эпштейн амиа хорлохын өмнө үлдээсэн гэх нууц захидал олон нийтэд ил болж, түүний үхлийн талаарх маргааныг дахин хурцатгажээ.
2019 оны долдугаар сард Эпштейн шоронд анх удаа амиа хорлохыг завдсаныхаа дараа “Баяртай гэж хэлэх мөчөө өөрөө сонгож чадна гэдэг бол нэг төрлийн таашаал” хэмээн бичсэн гэх гар бичмэл захидал олдсон талаар АНУ-ын шүүхийн баримтад дурджээ.
Уг захидлыг Эпштейний тухайн үеийн өрөөний хамтрагч, дөрвөн хүний амь хөнөөсөн хэрэгт ял сонссон Николас Тартаглионе номон дотроос олсон гэж мэдүүлсэн байна. Түүний хэлснээр, захидал Эпштейний анхны амиа хорлох оролдлогын дараахан гарч иржээ.

Нэгхэн хуудас, долоон мөр бүхий уг захидалд:
“Тэд намайг хэдэн сарын турш шалгасан. Юу ч олоогүй!!!”
“Надаас юу хүсээд байгаа юм бэ? Уйлж унжихыг уу! Ямар ч утгагүй!!”
хэмээн бичсэн байжээ. Гэхдээ уг захидлыг үнэхээр Эпштейн өөрөө бичсэн эсэх өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа аж.
Сонирхолтой нь, анхны амиа хорлох оролдлогынхоо дараа Эпштейн сэтгэлзүйчид “Би өөрийгөө алах ямар ч бодолгүй” хэмээн ярьж байжээ.
Холбооны шүүгч энэ долоо хоногт захидлыг нууцаас гаргах шийдвэр гаргаснаар олон нийт анх удаа уг баримтыг үзэх боломжтой болсон байна.
Жеффри Эпштейн 2019 оны наймдугаар сарын 10-нд Нью-Йоркийн хорих төвд шүүх хурлаа хүлээж байхдаа нас баржээ. New York Medical Examiner's Office түүний үхлийг дүүжилж амиа хорлосон гэж дүгнэсэн бөгөөд U.S. Department of Justice мөн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: YAHOO, NBC NEWS