АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Ираны далбаатай танкерыг Оманын булан орчимд “ажиллагаагүй болгосон” гэж мэдэгджээ. Тус командлалын мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Төв командлалын хүчнүүд “M/T Hasna” нэртэй танкерыг Оманын булан дахь олон улсын усан замаар Ираны боомтыг чиглэн явж байх үед нь ажиглаж байсан аж.

АНУ-ын талын мэдээлснээр, тус хөлөг онгоц Ираны эсрэг тогтоосон АНУ-ын "хаалт"-ыг зөрчиж буй талаар хэд хэдэн удаа анхааруулга өгсөн байна. 

Гэвч багийнхан эдгээр анхааруулгыг үл тоомсорлосон тул АНУ-ын цэргийн хүчнүүд USS Abraham Lincoln (CVN-72) нисэх онгоц тээгч хөлгөөс хөөрсөн F/A-18 Super Hornet сөнөөгч онгоцноос 20 мм-ийн их буугаар хэд хэдэн удаа гал нээж, танкерыг жолоодлогын хувьд ажиллагаагүй болгосон гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Төв командлал Х (хуучнаар Twitter) сүлжээгээрээ "Ингэснээр “Hasna” танкер Иран руу чиглэсэн замаараа цааш хөдөлж чадахгүйд хүрсэн" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI