-Японы эзэн хааны гэр бүл: угсаа залгамжлалын хямрал ба шинэ маргаан-

Японы эзэн хааны гэр бүл сүүлийн хэдэн арван жилд угсаа залгамжлалын хамгийн ноцтой хямралтай тулгарч буй. Эрэгтэй өв залгамжлагчийн тоо эрс цөөрч, харин гүнжүүд гэрлэсний дараа эзэн хааны гэр бүлээс гардаг хууль өнөөг хүртэл хэвээр байгаа нь энэ хямралыг улам гүнзгийрүүлжээ.

Энэхүү нөхцөл байдал Японы ард түмний нэгдмэл байдлын бэлгэдэл болсон эртний институцийг тогтвортой хадгалах эсэх асуудал улс төрийн түвшинд 20 гаруй жилийн турш маргаантай байсаар ирсэн.

Улс төрийн намуудын “түр зөвшилцөл”

Саяхан Японы парламентын эрх баригч болон сөрөг хүчний 7 нам хамтран эзэн хааны гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх үндсэн зөвшилцөлд хүрчээ. Тэдний боловсруулсан хуулийн төсөл:

- Угсаа залгамжлалын тогтолцоог “аврах”
- Эрэгтэй өв залгамжлалын хомсдлыг нөхөх
- Эзэн хааны гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой аж.

Энэ төслийг Ерөнхий сайд Санаэ Такаичи ойрын хугацаанд парламентад өргөн барихаар төлөвлөжээ.

Өргөж авалтаар “эрчүүдийг буцаан авчрах” санал

Хуулийн төслийн хамгийн маргаантай заалт нь:

- 15-аас дээш насны эрэгтэй хүүхдийг
- Өмнө нь язгууртан байсан гэр бүлийн эрэгтэй удам шугамаас
- Эзэн хааны гэр бүлд өргөж авах боломж олгох

Японы уламжлалд өргөж авалт нь эрэгтэй угсааг үргэлжлүүлэх нэг арга байсан тул энэ санал консерватив хүчний дэмжлэгийг авчээ. Гэвч шүүмжлэгчид үүнийг “Хаант ёсыг хиймлээр хадгалах оролдлого” гэж үзэж буй юм байна.

Гүнжүүдийн асуудал: Гэрлээд л “гарчихдаг” тогтолцоо

Одоогийн хуулиар Эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд жирийн иргэнтэй гэрлэвэл автоматаар эзэн хааны статусаа алддаг. Шинэ саналд энэ дүрмийг өөрчилж, хүсвэл гэр бүлдээ үлдэх боломж олгохыг тусгажээ.

Гэвч нэг чухал асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа аж. Үүнд: 

- жирийн иргэн нөхөр болон тэдний хүүхдүүдэд
- Эзэн хааны статус олгох эсэх

Үүнийг зөвшөөрвөл эмэгтэй удам залгамжлалын зам нээгдэх аюултай гэж консерваторууд үзэж буй юм байна..

Айко гүнжийн асуудал

Принцесса Айко (фото из архива)

Одоогийн Эзэн хааны гэр бүлийн дотор хамгийн их анхаарал татаж буй хүн бол Айко гүнж. Түүнийг олон нийт ихэд дэмждэг бөгөөд судалгаагаар Япон иргэдийн 72% нь эмэгтэй хүн хаан ширээг залгамжлахыг дэмжиж буйг харуулжээ. Гэсэн ч өнөөгийн системд тэр хаан болж чадахгүй нөхцөл хэвээр байгаа аж.

Хоёр л эрэгтэй өв залгамжлагч

Одоогийн байдлаар Японы шууд эрэгтэй угсаанд зөвхөн  өв залгамжлагч ханхүү Фумихито, түүний хүү Хисахито гэсэн хоёр хүн л үлдсэн нь угсаа залгамжлалын хамгийн том эрсдэлд тооцогдож буй юм.

Младший брат императора Японии Фумихито (наследный принц Акисино), его жена Кико и их дочь принцесса Како

Улс төр ба уламжлалын зөрчил

Консерватив хүчнүүд “Эрэгтэй шугамаар 126 үе дамжсан уламжлал бол Японы легитим байдлын үндэс” гэж үздэг бол либерал байр суурь:хүйсийн хязгаарлалтыг цуцлах нь “байгалийн, тогтвортой гарц” гэж үзэж байгаа ажээ. 

Зарим шинжээчид, одоогийн хуулийн төсөл нь гаднаа шинэчлэл мэт харагдавч бодит утгаараа эрэгтэй удам давамгайллыг хадгалах зорилготой байж болзошгүй гэж дүгнэжээ.

Эх сурвалж: DW