Сингапурын нэгэн банкны салбарын менежер асан эмэгтэй шүүхийн өмнө очжээ. Тэрбээр Хадгаламжийн сангаас 1.7 сая сингапур доллар (ойролцоогоор 622 сая тенге) хулгайлж, мөрийтэй тоглоомд зарцуулсан байна.
Тэр 200 удаа тайлан, бүртгэлийг хуурамчаар үйлдэж, банкны санхүүгийн мэдээллийг зориудаар өөрчилж байсан талаар Mothership мэдээлжээ. Хэрэгт холбогдсон этгээд "Indian Overseas Bank"-ны салбарын менежерээр ажиллаж байсан, 65 настай Жанаги Каруппиа гэгч аж.
Мөрдөн шалгалтаар тогтоосноор, тэрбээр 2021 оны тавдугаар сараас 2022 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд удаа дараа их хэмжээний мөнгө завшиж, банкны хуурамч тайлангууд үйлдсэн байна.
Хулгайлсан мөнгийг тэрбээр 36 настай Шаннгарри Балакиршнан хэмээх эмэгтэйд дамжуулдаг байсан бөгөөд тэдний хооронд ямар холбоо байсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.
Балакиршнан авсан мөнгийг казино болон онлайн мөрийтэй тоглоомд зарцуулж, нийтдээ ойролцоогоор 1.3 сая сингапур доллар (ойролцоогоор 475 сая тенге) алдсан байна. Мөн Каруппиа өөрөө ч онлайн казино тоглож, их хэмжээний мөнгө алддаг байсан талаараа мэдээлжээ.
Эх сурвалж: ZAKON