Гадаад харилцааны яамны Консулын газраас Казахстан улсад зорчих иргэддээ зориулж дараахь мэдээллийг гаргасан байна. 

Казахстан улсад зорчих болон тус улсаас гарахаар төлөвлөж буй иргэн та бэлэн мөнгө авч явах бол дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!

⚠️ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс (Казахстан Улс тус холбооны гишүүн улс)-д нэг удаа бэлнээр оруулах, эсвэл гарах бэлэн мөнгө болон аяллын чек нийт 10,000 (арван мянган) ам.доллар буюу түүнээс давсан тохиолдолд иргэн та гаалийн байгууллагад заавал мэдүүлэх үүрэгтэй.

⚠️ Түүнчлэн Казахстан Улсаас 10,000 (арван мянган) ам.доллар буюу түүнээс давсан хэмжээний бэлэн гадаад валют болон гадаад валютаар илэрхийлэгдсэн төлбөрийн хэрэгслийг улсын хилээр гаргахыг хориглоно.

🚫 Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд Казахстан Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, эд хөрөнгө хураах зэрэг үр дагавар үүсэх боломжтойг анхаарна уу.

Иймд зорчихоос өмнө тухайн улсын хил, гаалийн дүрэм журмыг сайтар судалж, шаардлагатай мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраас авахыг зөвлөж байна.