УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэв.  Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох эсэх нууц санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжлээ. 

Миеэгомбын Энхболдын Анар ийн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдов. УИХ-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид томилуулах талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн.

Уг асуудлаар Эдийн засгийн байнгын хороо санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон билээ.

Уул уурхайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2026.07.02-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

1.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг /📄 Төслийн PDF

2.“ Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

4.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

5.“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ”Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

6.Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /

7.“ Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

8.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

9.Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

11.Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ /📄 Төслийн PDF

12.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ /📄 Төслийн PDF

13.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

14.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

15.Бусад