Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнуудын өрсөлдөөнийг нэг дор үзэх боломжийг олгох, шагналын сан өндөртэй "ARA OPEN-2026" насанд хүрэгчдийн жүдо бөхийн нээлттэй тэмцээн 2026 оны долдугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдана.
Тэмцээнийг Архангай аймгийн Жүдо бөхийн холбоо санаачлан зохион байгуулж буй бөгөөд тус холбоо шинээр байгуулагдсантай холбогдуулан орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхийг дэмжих, зөв хүмүүжил, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, цаашлаад олимп, дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх ирээдүйн шилдэг тамирчдыг Архангай нутгаас төрүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.
Энэ удаагийн "ARA OPEN-2026" тэмцээнд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, олимп, дэлхийн аваргын медальтнууд болон улс, аймгийн шилдэг бөхчүүд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө. Үзэгчид жүдо бөхийн гайхамшигт уран мэх, хурд, хүч, авхаалж самбааг нэгэн тайзан дээрээс мэдэрч, өндөр түвшний өрсөлдөөнийг дэргэдээс нь үзэх боломжтой.
Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 7 буюу нийт 14 жинд явагдах бөгөөд хувийн болон багийн дүнгээр аваргуудаа тодруулна.
Хувийн жингийн шагналын сан
🥇 Алтан медаль – 5,000,000 төгрөг
🥈 Мөнгөн медаль – 3,000,000 төгрөг
🥉 Хүрэл медаль (тус бүр) – 1,000,000 төгрөг
Багийн дүнгийн шагнал
🥇 1-р байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000 төгрөг
🥈 2-р байр – 3,000,000 төгрөг
🥉 3-р байр – 2,000,000 төгрөг
Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй Архангай аймгийн спортын хөгжил, орон нутгийн аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих томоохон арга хэмжээ болохоороо онцлог юм.
Зохион байгуулагч
Архангай аймгийн Жүдо бөхийн холбоо
ARA Complex
ARA Fest
Ерөнхий ивээн тэтгэгч
Армико Майнинг Корпорац ХХК
БМНС ХХК
Ивээн тэтгэгч
БАЯН өндөг
Сэнгүр
Миний дэлгүүр
Авуурьд Анд ХХК