УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит \2026.06.29\ хуралдаанаараа дараах хоёр асуудлыг хэлэлцжээ. Үүнд:
1. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан мэдээлэл сонссон байна. Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хийж, гишүүдийн асуултад хариулжээ.
2. Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд судлаачийн мэдээлэл сонсжээ. Танилцуулга мэдээллийг “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК -ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга танилцуулсан байна.