Монголын буддын шашны олон зуун жилийн уламжлал, гүн ухаан, урлагийг шингээсэн Их Хүрээ цам зөвхөн шашны зан үйл төдийгүй монголчуудын оюуны болон соёлын үнэт өвийн нэгэн билээ. Энэхүү өв уламжлал нь түүхийн олон сорилтыг даван туулж, өнөө цагт дахин сэргээн дэлгэрч байгаа нь Монголын шашин, соёлын түүхэнд чухал үйл явдал юм.

Гандантэгчэнлин хийд Их Хүрээ цамыг уламжлалт ёс дэг, зан үйл, дэг жаягийн дагуу 1999 онд дахин сэргээн залсан түүхтэй. Энэ үйл хэрэг нь зөвхөн нэгэн ёслолыг сэргээсэн төдий бус, Монголын өв соёлын тасарсан холбоог эргэн холбосон томоохон үйл явдал болсон юм.

Их Хүрээ цам нь буддын шашны гүн утга агуулгатай багт бүжгийн ёслол бөгөөд муу муухайг номхотгох, амьтны сэтгэлийг ариусгах, сайн сайхныг дэлгэрүүлэх бэлгэдэлтэй. Цамын үеэр тусгай бэлтгэгдсэн хуврагууд бурхад, сахиус, домгийн дүрүүдийг төлөөлсөн олон янзын баг өмсгөлтэйгөөр дэг жаягийн дагуу бүжиглэдэг. Дүр бүр өөрийн гэсэн бэлгэдэл, тайлал, шашны утга агуулгатай байдаг.

Энэхүү нандин өвийг дахин сэргээх ажилд Гандантэгчэнлин хийдийн ахмад хуврагууд болох Д.Данзан, Н.Сэрээтэр нар үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэд уламжлалт цамын дэг, ном уншлага, хөгжмийн аялгуу, хувцас хэрэглэл, зан үйлийн нарийн мэдлэгийг хадгалан үлдээж, залуу үеийн хуврагуудад өвлүүлэн үлдээхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ.

Цамын бэлтгэл нь олон сарын нарийн ажиллагаа шаарддаг. Хуврагууд дүр бүрийн хөдөлгөөн, алхалт, эргэлт, бэлгэдлийн утгыг судлан сурч, уламжлалт хөгжим, уншлага, тахилгын дэгтэй уялдуулан бэлтгэдэг. Мөн цамын баг, өмсгөлүүд нь өөрөө монгол дархан, урчуудын ур чадварыг харуулсан урлагийн бүтээлд тооцогддог.

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд

ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”,
ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд 16 автобус 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Иргэд та бүхнийг нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр