Филиппин улсын нийслэл Манила хотноо самбо бөхийн өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээн нь тус улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд Азийн шилдэг самбочид тивийн аваргын төлөө өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн 14 тамирчин хүч сорьж, 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл буюу нийт 10 медаль хүртсэн бахдам амжилт үзүүлэв.
Монголын тамирчид барилдаан бүрт өндөр ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулж, Азийн шилдэг бөхчүүдтэй эн тэнцүү өрсөлдөн, Монголын самбо бөхийн хүчирхэг уламжлалыг дахин батлан харуулжээ.
Энэхүү амжилт нь Монголын самбо бөхийн өсвөр үеийн тамирчдын бэлтгэл сургуулилалт үр дүнтэй байгааг илтгэж буй бөгөөд цаашид залуучууд болон насанд хүрэгчдийн ангиллын барилдаанд ч Монголын шигшээ баг медалийн буухиаг үргэлжлүүлэх өндөр хүлээлттэй байна.
Монголын самбо бөхийн холбоо, дасгалжуулагчид, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөе. 🇲🇳👏