Дэлхийн хүүхдийн спортын томоохон наадмуудын нэг болох “United World Games” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, энэ удаагийн тэмцээнд 40 гаруй орны 9000 гаруй өсвөрийн тамирчин спортын 11 төрөлд авьяас чадвар, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тус олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн волейболын спортын төрлөөр 6 баг оролцож, дэлхийн шилдэг өсвөрийн багуудтай өрсөлдөн, өндөр амжилт үзүүлсэн байна. Монголын баг тамирчид талбай дээрх хичээл зүтгэл, багийн нэгдэл, спортын ур чадвараараа ялгарч, эх орныхоо нэрийг өндөрт өргөжээ. 

Тэмцээний дүнгээр Монголын волейболын багууд 3 насны ангилалд аваргын алтан цом, медаль хүртэж, бахдам амжилт үзүүлсэн байна.

🏆 Медаль хүртсэн багууд:

🥇 15 насны эмэгтэй ангилал – Аваргын алтан цом, медаль
🥇 15 насны эрэгтэй ангилал – Аваргын алтан цом, медаль
🥇 13 насны эрэгтэй ангилал – Аваргын алтан цом, медаль

Энэхүү амжилт нь Монголын өсвөрийн волейболын хөгжил, хүүхэд залуучуудын спортод оруулж буй хөрөнгө оруулалт, дасгалжуулагчид болон тамирчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.

Монголын ирээдүйн спортын залгамж халаа болсон бяцхан тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье. 🇲🇳👏