Григорийн тооллын жилийн 176 дахь (өндөр жил бол 177 дахь) өдөр юм.
Мөн он дуустал 189 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдлууд
1788 он- Виржини АНУ-ын 10 дахь муж болсон.
1935 он- Парист Олон улсын зохиолчдын холбоо байгуулагджээ.
1945 он- ЗХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалд оролцогчдын хүлээн авалт дээр Иосиф Сталин “Оросын ард түмний төлөө” хэмээн хундаганы үг хэлж байв.
1950 он- Умард Солонгос Өмнөдийн нутаг руу довтолж Солонгосын дайн эхэлжээ.
1957 он- “Нисдэг таваг” тоглоом зохион бүтээгдсэн байна.
1959 он- Москвад Америкийн үндэсний үзэсгэлэн нээгдэж, Ричард Никсон, Никита Хрущёв нар цагаан тууз хайчлав.
1971 он- Их Британийн Боловсролын сайд Маргарет Тэтчер бага сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй өгөхийг зогсоосон ажээ.
1975 он- Мозамбик улс олон жилийн зэвсэгт тэмцлийн дараа тусгаар тогтнолоо зарлав. Тус улсын Ерөнхийлөгчөөр Самора Машел сонгогджээ.
1991 он- Словени, Хорват улсууд Югославаас тусгаар тогтнов.
1998 он -«Windows 98» үйлдлийн систем албан ёсоор гарсан.
2009 он- БНХАУ-ын засаг захиргаа “Google”-ийг порно тараадаг гэж буруутгаж, хаажээ.
2022 он- ОХУ Украин руу довтлон орсон.
Мэндэлсэн алдартнууд
1864 — Вальтер Нернст (1941 онд нас барсан), физикийн химийг үндэслэгч германы эрдэмтэн. 1920 оны Нобелийн шагналтан.
1903 — Жорж Орвэлл (1950 онд нас барсан) английн зохиолч, нийтлэгч, алдарт «1984» романы зохиолч.
1945 — Карли Саймон Америкийн дуучин, Оскарын , Грэммийн шагналтан.
1961 — Тимур Бекмамбетов, казахстаны болон оросын кино найруулач, продюсер.
1964 — Эмма Суарес, испанийн дэлгэц, тайзын жүжигчин.
1975 — Владимир Крамник, оросын шатарчин, Мэргэжлийн шатрын Холбооны 14-р дэлхийн аварга.
Тэмдэглэлт баярууд
Өнөөдөр Филиппинд Мод тарих өдөр тохиож байгаа бол Гветемалд Багш нарын өдөр, Мозамбикт Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Статистикийн ажилтнуудын өдөр юм.
Эх сурвалж: WIKIPEDIA