Григорийн тооллын жилийн 175 дахь (өндөр жил бол 176 дахь) өдөр юм.
Мөн он дуустал 190 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдлууд
1571 - Филиппинд Михель Лопес Легаспи Манила хотыг үүсгэн байгуулсан.
1812 - Наполеоны арми Неман голыг гаталж Оросын эзэнт улсын нутагт нэвтрэн орсон. Оросын 1812 оны Эх орны дайн эхэлсэн.
1901 - Парис хотноо Барселоны 19 настай зураач Пабло Руис Пикассогийн анхны үзэсгэлэн нээгдсэн.
1930 - Нисэх онгоц илрүүлэх радар анх удаа ашигласан (Анакости, Колумби).
1934 - Украины нийслэлийг Харьковаас Киев хот руу шилжүүлсэн.
1945 - ЗХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын цэргийн ёслолын жагсаал болсон. Цэргийн жагсаалыг ЗХУ-ын Маршал Георгий Жуков хүлээн авч жагсаалыг ЗХУ-ын Маршал Константин Рокоссовский удирдсан.
1948 - Баруун Берлиныг ЗХУ бүслэлтэнд авч эхэлсэн.
1959 - ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв Москве хотод АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ричард Никсонд "салаавч" үзүүлнэ гэж амалсан.
1973 - Леонид Брежнев АНУ-д албан ёсоор айлчлах үеэрээ Хүйтэн дайн дууссан гэж мэдэгдсэн.
Мэндэлсэн алдартнууд
1838 - Ян Матейко (1893 онд нас барсан), польшийн уран зураач.
1900 - Михаил Запашный (1982 онд нас барсан), зөвлөлтийн циркийн амьтан сургагч алдарт жүжигчин.
1987 - Лионель Месси, аргентины алдарт хөлбөмбөгчин, олимпийн аварга (2008), дэлхийн аварга (2022).
Нас барагсад
1398 - Хятадын эзэн хаан, Мин улсыг үндэслэгч Хунъү буюу Жү Юаньжан (1328 онд төрсөн).
1860 - Жером Бонапарт (1784 онд төрсөн), I Наполеон Бонапартын отгон дүү.
1894 - Мари Франсуа Сади Карно (1837 онд төрсөн), францын инженер бөгөөд улс төрч, 1887-1894 онд Францын 5 дахь Ерөнхийлөгч байсан.
1978 - Мстислав Келдыш (1911 онд төрсөн), зөвлөлтийн математик, механик, сансрын шинжлэх ухаан техникийн алдарт эрдэмтэн.
Эх сурвалж: WIKIPEDIA