Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ажилтнууд, Монгол дахь Оросын иргэд болон монголчуудын төлөөлөл оролцсон “Дурсгалын лаа”, “Нэг минутын дуугүй хүндэтгэл” арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Арга хэмжээ Аугаа эх орны дайнд оролцсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэдэд зориулан босгосон “Журавли” хөшөөний дэргэд болсон байна.

No photo description available.

Оролцогчдын дунд Монголд төрж өссөн, хэдэн үеэрээ амьдарч буй Оросын иргэд буюу монголчуудын нэрлэдгээр “нутгийн оросууд” олон байсан аж. Тэд жил бүрийн зургадугаар сарын 22-нд дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн лаа асааж, дуугүй зогсон, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

No photo description available.

Түүхэн баримтаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь 1941 оны зургадугаар сарын 22-нд эхэлсэн Аугаа эх орны дайны үеэр Зөвлөлт Холбоот Улсын анхны холбоотон орнуудын нэг болж, дайны жилүүдэд өргөн хүрээний дэмжлэг үзүүлжээ.

Дайны жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнд зориулан сайн дурын хандив, тусламжийн аян өрнүүлж, их хэмжээний хүнс, хувцас хэрэглэл, мал сүрэг нийлүүлсэн байна.

No photo description available.

Мөн Монгол Улс фронтод нийт 485 мянган адуу нийлүүлсний дотор 32 мянгыг нь малчид бэлэглэжээ. Түүнчлэн танкийн цуваа байгуулах зорилгоор иргэд алт, мөнгөн эдлэл, мөнгөн хандив цуглуулж, үүний үр дүнд байгуулагдсан танкийн ангийг “Хувьсгалт Монгол” хэмээн нэрлэсэн байна.

1943 онд монголчууд мөн хөрөнгө босгон, “Монгол ард” нэртэй нисэх онгоцны эскадриль байгуулахад хувь нэмэр оруулсан гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Эх сурвалж: TASS