Олон улсын хэрэглэгчид X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээний үйл ажиллагаанд саатал гарч байгаа талаар мэдээлжээ. Энэ тухай тасалдлыг хянадаг Downdetector үйлчилгээний тайланд дурдсан байна.

Тус мэдээллээр АНУ-д ойролцоогоор 30 мянга гаруй хэрэглэгч X-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гарсан талаар мэдээлсэн байна. Гомдол гаргасан хэрэглэгчдийн:

45 хувь нь гар утасны аппликэйшн ажиллахгүй байгаа талаар,
30 хувь нь нийтлэлийн мэдээний урсгал (feed) харахад хүндрэлтэй байгаа талаар,
15 хувь нь вэб хувилбарт доголдол гарсан талаар мэдээлжээ.

Downdetector-ийн мэдээлснээр, үүнтэй төстэй саатал Их Британи (7.9 мянга), Канад (2.8 мянга), Герман (2.2 мянга) зэрэг бусад орнуудад мөн бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар X компаниас уг доголдлын шалтгааны талаар албан ёсны тайлбар өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: TASS