АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болох “Air Force One”-ы үүргийг түр хугацаанд гүйцэтгэх шинэ онгоцыг танилцууллаа. Энэхүү онгоц нь өмнө нь Катарын хааны гэр бүлийн ашиглаж байсан тансаг зэрэглэлийн Boeing 747-8 бөгөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчин тусгай зориулалтаар бүрэн шинэчилж, ерөнхийлөгчийн нисдэг командын төв болгон тохижуулсан байна.

Шинэ онгоц нь “Air Force One” флотод түр хугацаанд ашиглагдаж, АНУ-ын захиалсан шинэ үеийн ерөнхийлөгчийн онгоцууд болох VC-25B загварууд ашиглалтад орох хүртэлх шилжилтийн шийдэл болж байгаа аж.

May be an image of aircraft and text

“Нисдэг Цагаан ордон”

Шинэчлэгдсэн онгоцонд ерөнхийлөгчийн унтлагын өрөө, ажлын өрөө, уулзалтын танхим, амралтын салон, зочдын өрөө, тусгай холбооны төв, цэргийн командын хэсэг зэрэг өндөр түвшний байгууламжууд байрлажээ. Мөн олон зуун зорчигчийн хэрэгцээг хангах гал тогоо, хүнсний нөөцийн агуулахтай бөгөөд урт хугацааны нислэгийг бие даан гүйцэтгэх боломжтой ажээ.

Үүнээс гадна онгоцонд аюулгүй холбооны систем, пуужингаас хамгаалах төхөөрөмж, ерөнхийлөгчийг дэлхийн аль ч цэгээс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгох тусгай тоноглолууд суурилуулсан байна.

May be an image of aircraft

Гадна төрхийг шинэчилжээ

Шинэ “Air Force One” нь олон арван жилийн турш хэрэглэж ирсэн цэнхэр-цагаан өнгийн уламжлалт загвараас татгалзаж, улаан, цагаан, хар хөх болон алтлаг өнгө хосолсон шинэ будалттай болсон байна. Энэхүү загвар нь АНУ-ын төрийн далбааны өнгийг илэрхийлэхийн зэрэгцээ орчин үеийн өнгө төрхийг бүрдүүлжээ.

Мөн Ерөнхийлөгчийн үндсэн өрөө онгоцны зүүн талд байрладаг тул онгоцны тэр хэсэгт АНУ-ын төрийн сүлдийг онцлон байрлуулсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Катарын бэлэг болсон онгоц

No photo description available.

Энэхүү Boeing 747-8 онгоцыг Катарын талаас АНУ-д шилжүүлсэний дараа АНУ-ын Батлан хамгаалах яам болон Агаарын цэргийн хүчин ерөнхийлөгчийн тээврийн шаардлагад нийцүүлэн өргөн хүрээний шинэчлэл хийжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, онгоцны аюулгүй байдал, холбоо, хамгаалалтын системийг суурилуулах ажилд хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна.

Ингэснээр дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай, хамгийн дэвшилтэт төрийн нисэх онгоцнуудын нэг гэгддэг “Air Force One” шинэ дүр төрхөөр нь олон нийтэд анх удаа танилцуулжээ.

Эх сурвалж: REUTERS, THE GUARDIAN