Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээн гурван өдөр амжилттай үргэлжлэн өндөрлөлөө.

Дэлхийн жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох энэ удаагийн “Их дуулга”-д 58 орны 454 жүдоч оролцож, дэлхийн шилдгүүд Улаанбаатарын татамид хүч сорьсон билээ.

Тэмцээнд олимп болон дэлхийн аваргын медальт 65 тамирчин, дэлхийн чансааны эхний аравт багтдаг 80 гаруй жүдоч зодоглосон нь өрсөлдөөний түвшин өндөр байсныг харууллаа.

Японы хүчирхэг бүрэлдэхүүн Улаанбаатарт өнгөлөв

Энэ удаагийн тэмцээний хамгийн анхаарал татсан багийн нэг нь Япон байлаа. Тус улсын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кейжи Сүзүки "Ирэх аравдугаар сард Азербайжаны Баку хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндсэн бүрэлдэхүүнээ Улаанбаатарт авчирсан" гэж ярьжээ.

Японоос ирсэн 14 жүдочийн 10 нь медаль хүртэж, багийн дүнгээр үнэмлэхүй тэргүүлсэн байна. Тэдний 10 тамирчин финалд шалгарч, найм нь аваргын алтан медалийн эзэн болсон юм. Ялангуяа Японы эмэгтэй жүдочид гайхалтай амжилт үзүүлж, долоон жингийн зургаад нь түрүүлэн, дэлхийн хэмжээний хүчээ дахин батлав.

May be an image of text that says 'ι い SOVERNANINT JUDON TEGRI EGRIGOBI GOBI otpgroup TaiShan TAЛX 4ИXOP жK 1954 團 OOEHABH SWI ONEMCKOBE JUDOTV Makc VEST TEGRI GOBI ROUP CBH CBu/ Bank ៤ otpgroup PoyuиR Tais TARX 4ИXOp XK 154 TECRIMED - 自 Ax OKO 946 mmpulse K HARVEST JUDOTV TEGRI TEGRIGOBI GOBI CBH|Bank Bank CBH MAX GROUP otpgroup TECRIMED 自 SOIENI SWI ET MakC JUDOTV TOANE H CBH| Bank TEGRI TAЛK RI GOBI TaiShan GOAI tpgroup Ta GENCO WI EWEGICONA ICONA GROUP FGI jroup MaxX unsa unSsS 1946 MET GOBI TaiSh GO'

Солонгос, Итали, Азербайжан, Монгол эхний тавд

Багийн дүнгээр БНСУ-ын шигшээ хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт орсон бол Итали, Азербайжан болон Монголын багууд эхний тавд багтлаа.

Энэ жилийн “Улаанбаатарын Их дуулга”-д оролцсон 58 орноос 24 улсын тамирчид медаль хүртсэн байна. Нийт зургаан улс аваргын алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

May be an image of text that says 'БАЙР УЛС ОРНУУД 1 Япон АЛТ 2 менг Θ 8 ХУРЭЛ 3 БНСУ (емнед Солонгос) ۷ БАЙР 2 Итали VII БАЙР 2 4 1 2 1 1 Азербайжан 5 1 1 Монгол 1 6 1 3 1 7 Арабын Нэгдсэн Эмират 2 1 2 1 Франц 2 8 1 3 1 3 ОХУ (Оросын Холбооны Улс) 9 1 2 2 Нидерланд 2 10 2 3 Гурж 1 11 1 2 АНУ 2 11 2 1 1 2 Австрали 11 1 1 БНХАУ 14 1 Герман 1 2 3 1'

Монголын баг эх орныхоо дэвжээнд амжилттай

Монголын шигшээ багийн хувьд эх орныхоо татамид нэг алт, хоёр хүрэл медаль, таван шагналт байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Манай багийн алтан медалийг эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүртсэн бол бусад жинд өрсөлдсөн тамирчид хүчтэй өрсөлдөөн үзүүлж, медалийн тавцанд гарлаа.

Монголын жүдочид дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, олимпын өмнөх шинэ мөчлөгийн үед багийнхаа чадамжийг харуулсан нь энэ тэмцээний гол үр дүнгийн нэг байв.

Фенүүдийн хувьд "Улаанбаатар Их дуулга” нь зөвхөн спортын тэмцээн бус, дэлхийн жүдо бөхийн элит тамирчдыг эх орондоо харах ховор боломж болсон юм.

Дараагийн сорилт - Чиндаогийн гранпри

Монголын жүдочдын дараагийн томоохон тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод болох гранпри тэмцээн.

"Улаанбаатарын Их дуулга”-аар өндөрлөсөн өрсөлдөөнөөс харахад, дэлхийн жүдо бөхийн өрсөлдөөн улам ширүүсэж, Бакуд болох дэлхийн аваргын өмнөх хамгийн чухал бэлтгэлүүдийн нэг эхэлжээ.