Григорийн тооллын жилийн 172 дахь (өндөр жил бол 173 дэх) өдөр юм.
Мөн он дуустал 193 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал
1307 - Юань гүрний хаан ширээнд Хайсан Хүлэг суужээ.
1532 - Сенгокүгийн үе: Японы хамгийн нөлөө бүхий даймио Нобүнага Ода өөрийн жанжин болох Мицүхиде Акечиг ёс сахилга зөрчсөн гэж үзэн харакири хийхэд хүргэжээ.
1621 - Цагаан уулын тулалдааны улмаар Праг хотын хуучиын хотын талбайд Чехийн язгуур угсааны 27 ноёныг цаазаар авав.
1749 - Канадын Нова Скотиа мужид Халифакс хотыг байгуулав.
1788 - Нью-Хэмпшир муж АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталж 9 дахь муж болжээ.
1791 - Францын хувьсгалын үеэр XVI Луи хаан болон гэр бүлийнхэн нь Варенн руу дүрвэж эхлэв.
1798 - Британийн арми Винегар Хиллийн тулаанд Ирландын босогчдыг буулган авав.
1824 - Грекийн тусгаар тогтнолын дайн: Египетийн тэнгисийн цэрэг Эгийн тэнгисийн тулаанд Псара хотыг эзлэн авчээ.
1848 - Валлахын хувьсгалын үеэр Йон Хелиаде Радулеску, Кристан Телл нар Ислазын тунхаглал гаргаж, шинэ бүгд найрамдах Засгийн газар байгуулахаар болжээ.
1887 - Английн хатан хаан Викториагийн хаан ширээнд суусны 50 жилийн ойг тэмдэглэсэн.
1893 - АНУ-ын Чикаго хотод болсон үзэсгэлэнгийн үеэр анхны "Алсыг харагч" бий болсон.
1898 - АНУ Гуам арлыг Испаниас булаан эзлэв. АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр ч хөлөг онгоцноос хэд, хэдэн удаа гал нээхэд Испанийн гарнизон мэндчилгээ гэж ойлгон цэргийн ямар ч арга хэмжээ аваагүй нь ийм үр дүнд хүргэжээ.
1900 - Ихэтуанийн бослого Манж Чин гүрний хатан Цыши АНУ, Британи, Герман, Франц, Япон улсад дайн зарлав.
1915 - АНУ-ын Дээд шүүх хар арьстнуудын санал өгөх эрхийг үгүйсгэсэн заалтыг хүчингүй болгожээ.
1921 - Ирландын Ноккроги тосгоныг Британийн цэргүүд галдан шатаав.
1930 - Франц улсад цэргийн албыг нэг жилийн хугацаатай заавал хаах хууль хүчин төгөлдөр болов.
1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Итали улс Франц руу довтлох ажиллагааг эхлүүлсэн боловч амжилтад хүрээгүй юм.
1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Итали, Германы арми Ливийн Тобрук хотыг эзэлж, холбоотны 33 мянган цэргийг олзолжээ.
1948 - ХБНГУ-д "Дойче марк" шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсон.
1952 - Филиппиний Худалдааны сургуулийг хуулийн дагуу Худалдааны коллеж болгон өөрчилжээ. Хожим энэ сургууль Политехникийн их сургууль болсон юм.
1957 - Канадын Засгийн газрын танхимд Эллен Фейрклоу багтсан нь тус улсын түүхэнд сайдын суудалд суусан анхны эмэгтэй болсон юм.
1963 - Ромын папаар Кардинал Жованни Баттиста Монтини сонгогдож, сахилын нэр нь VI Паул болгожээ.
1964 - АНУ-ын Миссисипи мужийн Нешоба тойрогт хүнийн эрхийн гурван ажилтны амь насанд Ку Клукс Кланы гишүүд халдав.
1978 - Аргентин улсын улстөрч Эва Пероны амьдралаас сэдэвлэсэн "Эвита" нэртэй дуулалт жүжгийг Тим райс, Эндрью Уеббер нарын тавилтаар Лондон хотноо нээлтээ хийв.
1982 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы амь насанд халдахыг завдсан Жон Хинклиг гэгчийг солиоролд гүн автсан гэж үзэж хэрэгсэхгүй болгов.
2000 - Их Британид ижил хүйстнүүдийг "сурталчлах"-ыг хориглосон Орон нутгийн засаг захиргааны тухай хуулийн 28-р хэсгийг хүчингүйд тооцов. Мөн Шотландад ийм төрлийн хуулийн тухайлсан заалтыг хүчингүй болгожээ.
2001 - АНУ-ын Виржини мужийн Александриа хотноо хуралдсан Холбоотны шүүх хуралдаанаар 1996 онд Саудын Арабын Хобар цамхагийг бөмбөгдөхөд амиа алдсан Америкийн армийн 17 цэргийн үхэлд Саудын Арабын 13, Ливаны нэг иргэнийг буруутай гэж үзэв.
2004 - "SpaceShipOne" компани сансрын нислэгийг хувийн санхүүжилтээр үйлдсэн анхны компани болов.
2006 - Дэлхийн ван гарагийн шинээр илэрсэн хоёр дагуулыг Никс, Гидра гэж нэрлэхээр болжээ.
2009 - Данийн Гренланд арал өөртөө засах эрхтэй болов.
2025 - Бразилийн Санта Катарина мужийн Прайа Гранде хотод агаарын бөмбөлөгт гал авалцаж, зорчиж байсан 21 хүнээс 8 нь амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

1002 - Ромын пап IX Лео (1054 онд нас барсан)
1732 - Нэрт хөгжмийн зохиолч Иоханн Себастиан Бахын тав дахь хүү, хөгжмийн зохиолч Йоханн Кристоф Фридрих Бах (1791 онд нас барсан)
1774 - АНУ-ын зургаа дахь Дэд ерөнхийлөгч Даниел Д.Томпкинс (1825 онд нас барсан)
1850 - АНУ-ын Хөвгүүдийн скаутыг үндэслэгчдийн нэг Даниел Картер Бийрд (1941 онд нас барсан)
1857 - Алдарт "Dr.Pepper" ундааг үндэслэгч, эм зүйч Чарльз Албертон (1941 онд нас барсан)
1881 - Оросын авангард зураач Наталия Гончарова (1962 онд нас барсан)
1889 - 1912 оны Олимпод хоёр алтан медаль хүртсэн Америкийн гүйгч Ральф Крейг (1972 онд нас барсан)
1914 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Уиллиам Викрей (1996 онд нас барсан)
1918 - АНУ-ын мэргэжлийн бейсболлын "Дэлхийн цуврал"-д таван удаа түрүүлсэн Эдди Лопат (1992 онд нас барсан)
1905 - Францын зохиолч, философич Жан Пол Сартр (1980 онд нас барсан).
1921 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг", "Тони"-гийн наадмын шагналт Америкийн нэрт жүжигчин Жюди Холлидей (1965 онд нас барсан)
1925 - Италийн 45 дахь Ерөнхий сайд Жиованни Спалдони (1994 онд нас барсан)
1932 - Аргентинийн нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Лало Шифрин (2025 онд нас барсан)
1935 - Францын зохиолч Франсуаз Саган (жинхэнэ овог нь Куаре; 2004 онд нас барсан).
1947 - Нобелийн Энхтайвны шагналт Ираны хуульч Ширин Эбади
1953 - Пакистан улсын Ерөнхий сайд хатагтай Беназир Бхутто (2007 онд нас барсан)
1955 - Франц улсын домогт хөлбөмбөгч Мишель Платини
1957 - Филиппин улсын Кардинал Луйз Антонио Тагл
1958 - Оросын нийслэл Москва хотын дарга (2010 оноос), Оросын улс төрийн зүтгэлтэн Сергей Собянин.
1961 - Индонезийн долоо дахь Ерөнхийлөгч Жокови Видодо
1962 - Оросын нэрт дуучин "Кино" хамтлагийг үндэслэгч Виктор Цой (1990 онд нас барсан)
1967 - Цахим худалдааны "eBay" платформыг үндэслэгч Пьерр Омидяр
1967 - Тайландын 28 дахь Ерөнхий сайд Инглук Шинаватра
1972 - Олимпын мөнгөн медальт, Японы ойрын зайн гүйгч Асахара Нобүхарү
1979 - Америкийн нэрт жүжигчин Крис Прэтт
1980 - NBA лигийн аварга, Америкийн сагсанбөмбөгч Ричард Жефферсон
1982 - Их Британийн угсаа залгамжлах хунтайж, Уельсийн ханхүү Уиллиам
1983 - Америкийн шүгэл үлээгч Эдвард Сноуден
1985 - Америкийн дуучин, ая зохиогч Лана Дел Рей
1991 - Францын хөлбөмбөгч Гаел Какута

Нас барсан алдартнууд

1377 - Английн хаан III Эдвард (1312 онд төрсөн)
1876 - Мексикийн найм дахь Ерөнхийлөгч Антонио Лопек де Санта Анна (1794 онд төрсөн)
1908 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Николай Римский-Корсаков (1844 онд төрсөн)
1914 - Нобелийн шагналт Австрийн зохиолч, сэтгүүлч Берта фон Суттнер (1843 онд төрсөн)
1954 - Хувцасны цахилгааныг зохион бүтээсэн Америкийн инженер Гидеон Сандбек (1880 онд төрсөн)
1957 - Нобелийн шагналт Германы физикч Йоханнес Старк (1874 онд төрсөн)
1970 - Индонезийн анхны Ерөнхийлөгч Сукарно (1901 онд төрсөн)
1985 - Шведийн 25 дахь Ерөнхий сайд Таг Эрландер (1901 онд төрсөн)
1992 - БНХАУ-ын дарга Ли Шяньянь (1909 онд төрсөн)
2014 - Лихтенштейнийн вант улсын Ерөнхий сайд Вальтер Кайбер (1931 онд төрсөн)

Тэмдэглэлт өдрүүд

Того Эх орончдын өдөр
Египет  Ливан  Йордан  Сири  Уганда  Пакистан  Арабын Нэгдсэн Эмират Улс Аавуудын өдөр
Канад Уугуул иргэдийн дурсгалын өдөр
Олон улсын хүмүүнлэгийн өдөр
Олон улсын йогийн өдөр
Дэлхийн скейтбордын өдөр
Дэлхийн гидрографийн өдөр

Эх сурвалж: WIKIPEDIA