Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан орон нутгийн иргэд, малчид, залуучууд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн санал, санаачилга, сайн туршлагыг сонсож, үндэсний түвшинд хэлэлцүүлэх зорилгоор Бүсчилсэн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж буй юм.

Дундговь аймаг
2026.06.22 09:00–13:00
 Өмнөговь аймаг2026.06.23 09:00–13:00

Дорноговь аймаг
2026.06.25 09:00–13:00
Говьсүмбэр аймаг 2026.06.26 09:00–13:00