2026 оны дэлхийн хөгжмийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох нэгэн сонирхолтой жагсаалтыг Kworb сайт танилцууллаа. Тус сайт нь Spotify, Apple Music, YouTube, iTunes зэрэг дэлхийн томоохон платформуудын дата мэдээллийг нэгтгэн дүгнэж, тухайн жилийн хамгийн их эрэлттэй уран бүтээлчдийг тодруулдаг билээ.

Дэлхийн хамгийн их эрэлттэй 5 уран бүтээлч (2026)
Тус жагсаалтыг Канадын поп од Justin Bieber 9503 оноогоор тэргүүлсэн бол удаах байруудад:

Michael Jackson – 7503 оноо
BTS – 5203 оноо
Bad Bunny – 4296 оноо
Taylor Swift – 3271 оноогоор тус тус оржээ.

Юу илэрхийлж байна вэ?

Энэхүү жагсаалт нь зөвхөн стримингийн тоо биш, харин дэлхийн хэмжээнд сонсогчдын сонирхол, хайлт, контентын хэрэглээний нийлбэр үзүүлэлтээр гардаг онцлогтой.

Justin Bieber-ийн хувьд шинэ уран бүтээлүүд, сошиал медиа дахь идэвх өндөр хэвээр байгааг харуулжээ. Харин Michael Jackson олон жилийн дараа ч дэлхий даяар эрэлттэй хэвээр байгаа нь түүний уран бүтээлийн мөнхийн үнэ цэнийг баталж буй аж.

BTS хамтлаг К-поп урсгалаар дэлхийд ноёрхсон хэвээр байгааг, Bad Bunny латин урсгалын нөлөө улам тэлж буйг, Taylor Swift олон улсын зах зээлд тогтвортой ноёрхож буйгаа дахин баталжээ.