Григорийн тооллын жилийн 170 дахь (өндөр жил бол 171 дэх) өдөр юм.
Мөн он дуустал 195 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
1265 - Ил хаант улсын Хүлэгү хан 2-р сард тэнгэрт хальсаны дараа болсон Их хуралдайгаар түүний ууган хүү Абаха гэрээс ёсоор хаан ширээнд залрав.
1586 - Хойд Америкт анхны байнгын колони байгуулах сонирхолтой байсан Английн колоничлогчдын санаархал бүтэлгүйтэж, улмаар Роанок арлыг орхин гарчээ.
1718 - Чин улсын Тувэй-Гансүгийн нутагт газар хөдөлж, улмаар хөрсний гулгалт үүссэний улмаас 73 мянган хүний амь нас хохирчээ.
1800 - Хёхштадтын тулаанд Францын арми Австрийн армийг ялав.
1846 - Албан ёсоор зохион байгуулсан бейсболын анхны тэмцээнийг Нью-Жерси мужийн Хобокен хотын Элизиан Фильдс цэнгэлдэх хүрээлэнд Александр Картрайтын дүрмийн дагуу зохион байгуулав. Уг тоглолтод Нью-Йоркийн бейсболын клуб Никкербокерс багийг 23-1 харьцаагаар ялалт байгуулав.
1850 - Нидерландын гүнж Луйз Швед-Норвегийн угсаа залгах хунтайж Карлтай гэрлэжээ.
1862 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн АНУ-ын нутаг дэвсгэрт боолчлолыг устгах тухай хуульд гарын үсэг зурав. Ингэснээр АНУ-ын тухайн үеийн болон ирээдүйд тэлэх боломжтой бүх газар нутагт боолчлолыг бүр мөсөн устгах боломж бүрдсэн юм.
1865 - Линкольн Ерөнхийлөгчийн хууль батлагдсанаас хойш анх удаа АНУ-ын Техас мужийн Галвестон хотод чөлөөлөгдсөн боолууд баяр болгон тэмдэглэжээ.
1875 - Османы эзэнт гүрний эсрэг Херцеговины бослого дэгдэв.
1903 - Тухайн үедээ радикал социалист үзэлтэй байсан Бенито Муссолини Бернийн цагдаа нарт хууль бус жагсаал зохион байгуулсан хэргээр баривчлагдав.
1913 - Өмнөд Африкт уугуул иргэдийн газрын тухай хууль хэрэгжиж эхэлжээ.
1921 - Ирландын Ноккрогери хотыг Британийн зэвсэгт хүчин галдан шатаав.
- Их Британид хүн амын тооллого явуулсан.
1934 - АНУ-д Холбооны харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагджээ.
1943 - Дэлхий даяар дэгдсэн дайны улмаас тоглогчдын хомстолд орсон АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн Филадельфия Ийглз, Питтсбург Стилерс багууд нэг улирлын турш нэгджээ.
1945 - Чилийн Эль Тениенте зэсийн уурхайд хий алдагдсаны улмаас 355 уурхайчин амиа алдав.
1953 - Хүйтэн дайн: ЗХУ-ын тагнуул гэж буруутгасан Жулиус болон Этель Розенберг нарыг Нью-Йоркийн "Синг Синг" шоронд цаазаар авчээ.
1960 - АНУ-ын Шарлоттын уралдааны замд НАСКАР-ын анхны уралдааныг зохион байгуулав.
1961 - Кувейт улс Их Британиас тусгаар тогтносноо зарлав.
1964 - АНУ-ын Сенатын танхим 89 хоног хуралдсаны эцэст Иргэний эрхийн тухай хуулийг соёрхон баталжээ.
1965 - Өмнөд Вьетнамд цэргийн дэглэм тогтож Нгуен Као Ку Ерөнхий сайд болов. Төрийн эргэлтийг толгойлсон генерал Нгуен Ван Тиеу улсын ахлах сайд болсон байна.
1978 - Алдарт "Гарфильд" муурын адал явдлын тухай өгүүлэх комик цуврал анхны дугаараа нийтэлжээ.
1982 - БНХАУ-д Ардын цагдан сэргийлэх хүчин байгуулагдав. Гэвч 10 сарын дараа л албан ёсоор байгуулагдсан билээ.
1987 - Испанийн Мадрид хотын "Хайдеркор" худалдааны төвд Баскийн салан тусгаарлах үзэлтнүүд бөмбөг дэлбэлж, 21 хүн амиа алдан, 45 хүн шархаджээ.
1988 - Ромын пап II Иохан Паул Вьетнамын 117 санваартныг гэгээнтнээр өргөмжлөв.
1990 - Зөвлөлт социалист холбоот Орос улсын Коммунист нам байгуулагджээ.
1991 - Зөвлөлтийн армийн сүүлийн анги нэгтгэл Унгарын нутгаас гарав.
2007 - Иракийн нийслэл Багдад хотын аль-Хилани сүмд бөмбөг дэлбэрч 78 хүн амиа алдаж, 128 хүн гэмтэж, бэртжээ.
2009 - БНХАУ-ын Шишоү сумын зэрэглэлтэй хотод 10 мянга орчим хүн, мөн тооны цагдаагийн хүчтэй мөргөлдөв.
Пакистаны звэсэгт хүчин "Рах-е-Нижат" ажиллагааны хүрээнд Өмнөд Вазиристан мужийн талиб болон исламист босогчдыг сөнөөх ажиллагаа зохион байгуулжээ.
2018 - АНУ-д 10 сая дахь зохиогчийн эрхийн гэрчилгээг олгожээ.
Мэндэлсэн алдартнууд
1566 - Британийн хаан VI болон I Жеймс (1625 онд нас барсан)
1623 - Францын нэрт физикч, эрдэмтэн Блейс Паскаль (1662 онд нас барсан)
1877 - Академийн наадмын шагналт Америкийн жүжигчин Чарльз Кобюрн (1961 онд нас барсан)
1896 - Английн хаан VII Эдуардын Америк эхнэр Валлис Симпсон (1986 онд нас барсан)
1897 - Нобелийн шагналт Английн химич Сайрил Норман Хиншелвүүд (1967 онд нас барсан)
1906 - Нобелийн шагналт Германы биохимич Эрнст Борис Чейн (1979 онд нас барсан)
1910 - Нобелийн шагналт Америкийн химич Пол Флори (1985 онд нас барсан)
1922 - Нобелийн шагналт, Нилс Борын хүрээлэнгийн захирал Данийн физикч Ааге Бор (2009 онд нас барсан)
1928 - Америкийн жүжигчин Ненси Маршанд (2000 онд нас барсан)
1930 - "Алтан бөмбөрцөг", "Эмми" наадмын шагналт жүжигчин Жена Роулендс (2024 онд нас барсан)
1934 - Хайти улсын 12 дахь Ерөнхий сайд Жерар Латорте (2023 онд нас барсан)
1941 - Чех улсын хоёр дахь Ерөнхийлөгч (2003—2013) Вацлав Клаус
1945 - Нобелийн шагналт Бирмийн улстөрч, тэмцэгч Аун Сан Су Чи
1947 - Английн нэрт зохиолч Сальман Рушди
1951 - Египетийн зартай алан хядагч Аяман аль Завахири (2022 онд нас барсан)
1958 - Олимпын хошой, дэлхийн 8 удаагийн аварга Зөвлөлтийн нэрт хоккейч Сергей Макаров
1959 - Германы 10 дахь Ерөнхийлөгч Кристиан Вульфф
1964 - Их Британий Ерөнхий сайд, Лондон хотын захирагч асан Борис Жонсон
1965 - Олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Германы гурван төрөлтийн тамирчин Садин Браун
1967 - Олимпын найм, дэлхийн 9 удаагийн аварга Норвегийн нэрт уулын цаначин Бёрн Даелие
1970 - Олимпын хошой алт, дэлхийн аварга Америкийн ойрын зайн гүйгч Квинси Уаттс
1972 - Академийн наадмын шагналт Францын жүжигчин Жеан Дүжардин
1978 - Германы нэрт сагсанбөмбөгч Дирк Новицки
Академийн наадмын шагналт жүжигчин Зое Салданья
1983 - Америкийн реппер Маклемор
Америкийн жүжигчин Эйден Турнер
1984 - Америкийн жүжигчин Пол Дано
1999 - Америкийн сагсанбөмбөгч Жордан Пүүл
2002 - Португалийн хөлбөмбөгч Нуну Мендеш
Нас барсан алдартнууд
1922 - Японы мэргэжлийн сүмогийн 19 дэх ёкозүна Хитачияма Таниемон (1874 онд төрсөн)
1966 - Америкийн жүжигчин Эд Винн (1886 онд төрсөн)
1981 - Энэтхэгийн нэрт эрдэмтэн Субхаш Мукерже (1931 онд төрсөн)
1993 - Нобелийн шагналт Британийн зохиолч Уилльям Голдинг (1911 онд төрсөн)
2010 - Суданд төрсөн Америкийн сагсанбөмбөгч Манут Бол (1962 онд төрсөн)
2013 - "Сопранос" цувралаар алдрын оргилд хүрсэн Жеймс Гандольфини (1961 онд төрсөн)
Унгар улсын Ерөнхий сайд Гюла Хорн (1932 онд төрсөн)
2016 - Америкийн жүжигчин Антон Ельчин (1989 онд төрсөн)
2017 - Умард Солонгост улс төрийн хэргээр ял хүлээсэн Отто Уормбир (1994 онд төрсөн)
2020 - Английн нэрт жүжигчин Йан Хольм (1931 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
Унгар Тусгаар тогтносон Унгар улсын өдөр
Тринидад ба Тобаго Хөдөлмөрчдын өдөр
Умард Солонгос Ким Чен Ир Хөдөлмөрчдийн намын төв хороонд сонгогдон ажиллаж эхэлсний ойн баяр
Олон улсын хадуур эсийн эмгэгийн өдөр
Эх сурвалж: WIKIPEDIA