Улсын их баяр наадмын амралтын өдрүүд жил бүрийн долдугаар сарын 10-наас 15-ны хооронд үргэлжилдэг. Хуанлийн байрлалаас шалтгаалан иргэд 5-8 хоног дараалан амрах боломж бүрддэг ч зарим жил баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсанаар амралтын хугацаа богиносох тохиолдол бий.
Энэ жил Үндэсний их баяр наадмын гол өдрүүд болох долдугаар сарын 11, 12-ны өдөр амралтын өдрүүдтэй давхцаж байгаа билээ. Одоогийн зохицуулалтаар долдугаар сарын 10-наас эхлэх баярын амралт 15-ны өдөр дуусна. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 11, 12-ны өдрийн амралтыг өөр өдөрт шилжүүлэх эсэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэхдээ энэ асуудлыг судалж эхэлсэнээ онцлоод, "Үүнийг шийдвэрлэх ганц боломж нь Засгийн газрын тогтоол гаргах. Миний хувьд жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадмаар иргэд олон хоног амарч, нутаг орондоо очих боломжтой байгаасай гэж боддог.
Энэ асуудлаар Ерөнхий сайдаас чиглэл өгсөн. Бид боломжит хувилбаруудыг судалж байна. Ойрын өдрүүдэд шийвэр гарах байх” хэмээн мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, наадмын амралтын өдрүүдийг шилжүүлэх эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэн ойрын өдрүүдэд шийдвэр гаргах бололтой.