Григорийн тооллын жилийн 169 дахь (өндөр жил бол 170 дэх) өдөр юм.
Мөн он дуустал 196 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

618 - Ли Юань Тан улсын хаан ширээнд сууж Гаозү нэр хүртэв. Ингэснээр Хятадын нутагт 300 илүү жил ноёрхсон Тан улс байгуулагдсан билээ.
860 - Визант-Русын дайн: Русын 200 орчим хөлөг онгоц Босфорын хоолой руу хөвж, Византийн нийслэл Константинополь хотын захын дүүргүүдийг тонож эхлэв.
1264 - Ирландын парламент Килдар гүнлигийн нэгэн сүмд хуралдлаа. Энэ нь Ирландын түүхэнд тэмдэглэгдсэн анхны парламентын хурал болжээ.
1391 - Доголон Төмөрийн цэрэг Алтан ордны улсын Тохтамышын цэргүүдийг буулган авав.
1429 - Францын хаан VII Шарлийн цэргүүд Патайн тулаанд Английн армийг ялав. Английн тал энэ тулаанд армийн талаас илүү хувийг буюу 2200 орчим цэргээ алдсан юм.
1633 - Эдинбург хотын гэгээн Гайлсын сүмд I Чарльзыг Шотландын хаан ширээнд залжээ.
1684 - Массачусетс колонийн дүрмийг Английн шүүх шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгов.
1778 - Америкийн хувьсгалын дайн: Британийн арми Филадельфи хотыг орхин гарав.
1812 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Медисон Их Британийн эсрэг дайн зарлах тогтоолд гарын үсэг зурснаар АНУ-Их Британийн 1812 оны дайн эхэлжээ.
1815 - Наполеоны дайн: Ватерлоогийн тулалдаан: Тулаанд Францын арми ялагдаж, Наполеон хоёр дахь бөгөөд сүүлчийн удаагаа хаан ширээнээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрэв.
1837 - Гэгээн Жозефын бослого: Боолын худалдаачин Даагагийн удирдсан Баруун Энэтхэгийн 1-р хорооны африк цэргүүд Британийн колони болох Тринидадад бослого дэгдээжээ. Босогчид Африк руу зугтах зорилгоор бослого дэгдээсэн юм.
1873 - Хүний эрхийн төлөө тэмцэгч Сюзан Б.Энтони АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхийг завдсан хэргээр 100 ам.доллароор торгуулжээ.
1900 - Хятадын хатан хаан Цыши гаднын дипломат төлөөлөгч тэдний гэр бүлийг оролцуулаад бүх гадаад иргэдийг хороох зарлиг буулгав.
1908 - "Касато-Марү" хөлөг онгоцоор эхний 781 хүн Бразилыг зорив. Ингэснээр Японоос Бразил руу хийсэн их цагаачлал эхэлсэн юм.
1928 - Алдарт нисгэгч Амелия Эрхарт Атлантын далайг онгоцоор гаталсан анхны эмэгтэй нисгэгч болж түүхэнд үлдлээ. Түүнтэй хамт зорчигч Вилмер Шульц, механикч Лю Гордон нар зорчсон гэдэг.
1940 - Францын Ерөнхийлөгч Шарль де Голль 6-р сарын 18-ны алдарт илтгэлээ тавив. Энэ илтгэл нь Франц улс тулаанд ялагдсан ч Дайнд ялагдаагүй гэх үзлээ дэлхийд зарласан хэрэг болсон юм.
1945 - Британийн иргэн Уилльям Жойсыг дайны үеэр Нацист Германыг дэмжсэн дайны суртал нэвтрүүлэг үйлдсэн хэргээр улс эх орноосоо урвасан гэж үзэв.
1948 - Британи, Франц, АНУ, Баруун Германы мөнгөн тэмдэгтийг "Дойч марк" байхаар санал нэгдэв.
1953 - Египетийн 1952 оны хувьсгалын үр дүнд Мохаммад Алигийн засаглал нуран унаж, Бүгд найрамдах засаг тогтов.
1965 - Вьетнамын дайн: АНУ-ын нисэх хүчин Өмнөд Вьетнамын партизаны бослогыг дарахаар В-52 бөмбөгдөгч онгоцоор агаарын дайралт эхлүүлжээ.
1972 - Лондон хотын Хийтроу нисэх буудалд Бритиш Европын агаарын тээврийн компанийн хөлөг осолдож 180 хүн амиа алдав.
1979 - АНУ, ЗХУ стратегийн зэвсэглэлийг цөөрүүлэх SALT II гэрээнд гарын үсэг зуржээ.
1981 - Нууц технологи бүхий анхны цэргийн онгоц болох Lockheed F-117 онгоц анхны нислэгээ үйлдэв.
1982 - Италийн банкны эзэн Роберто Калвигийн цогцос Английн Лондон хотын Блекфрайарс гүүрний доор дүүжлээтэй байхыг олж, шуугиан дэгдэв.
1983 - АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд STS-7 хөлгөөр сансрын нисэгч эмэгтэй Салли Райд нисч сансарт ниссэн Америкийн анхны эмэгтэй сансрын нисэгч болсон юм.
Бахайн шашны зүтгэлтэн Мона Махмудниджад болон дагагч есөн эмэгтэйн хамтаар Ираны Шираз хотод цаазаар авахуулав.
1984 - Британийн уурхайчдын ажил хаялтын үеэр Өмнөд Йоркширийн Оргрив хотод 5000 орчим цагдаа хүчний байгууллагынхан болон босогчдыг хамарсан томоохон мөргөлдөөн болов.
2006 - Казахстан улс анхны хиймэл дагуул болох "КазСат-1" хөлгийг хөөргөжээ.
2009 - АНУ саран дээрх робот сансрын хөлөг болох LRO-г хөөргөв.
2023 - Титаник хөлгийг дэргэдээс харахаар шумбасан OceanGate компанийн "Титан" нэрт шумбагч хөлөг дэлбэрч, тус компанийг үүсгэн байгуулагч Стоктон Раш болон өөр бусад таван хүн амь насаа алджээ.

Энэ өдөр төрөгсөд

1517 - Японы эзэн хаан Огимачи (1577 онд нас барсан)
1667 - Хаант Оросын фильд маршал, Москва хотын захирагч Иван Трубецкой (1750 онд нас барсан)
1845 - Нобелийн шагналт Францын физикч Шарль Луи Альфонс Лаверан (1922 онд нас барсан)
1881 - Олимпын хоёр алт, дөрвөн мөнгөн медальт Унгарын усанд сэлэгч Золтан Халмай (1956 онд нас барсан)
1882 - Болгарын 32 дахь Ерөнхий сайд Георгий Димитров (1949 онд нас барсан)
1886 - Английн нэрт уулчин Жорж Маллори (1924 онд нас барсан)
1868 - Унгарын адмирал 1920-1944 онуудад Унгарын удирдагч агсан Хорти Миклош (1957 онд нас барсан).
1897 - Олимпын хүрэл медальт Финландын марафонч Мартти Марттелин (1940 онд нас барсан)
1901 - Хаант Оросын гүнж Анастася Николаевна (1918 онд нас барсан)
1912 - Олимпын аварга Америкийн 10 төрөлтийн тамирчин Гленн Моррис (1974 онд нас барсан)
1916 - Колумбийн 25 дахь Ерөнхийлөгч Хулио Цезар Турбай Айала (2005 онд нас барсан)
1918 - Нобелийн шагналт Америкийн химич Жером Карл (2013 онд нас барсан)
Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Франко Модилиани (2003 онд нас барсан)
1924 - Америкийн нэрт сагсанбөмбөгч Жорж Майкан (2005 онд нас барсан)
1927 - Английн нэрт жүжигчин Пол Эддингтон (1995 онд нас барсан)
1929 - Германы нэрт социологич Юрген Хабермас (2026 онд нас барсан)
1931 - Бразилын 34 дэх Ерөнхийлөгч Фернандо Энрике Кардосо
1932 - Нобелийн шагналт Америкийн химич Дадли Р.Хершбах
1936 - Суринам улсын зургаа дахь Ерөнхийлөгч Роналд Венетиаан (2025 онд нас барсан)
1942 - Америкийн нэрт кино шүүмжлэгч Рожер Эберт (2013 онд нас барсан)
Өмнөд Африкийн хоёр дахь Ерөнхийлөгч Табо Мбеки
1946 - Италийн нэрт дасгалжуулагч Фабио Капелло
1949 - Польшийн дөрөв дэх Ерөнхий сайд Лех Качински (2010 онд нас барсан)
1952 - Италийн нэрт жүжигчин Исабелла Росселлини
1966 - Дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын уран гулгагч Көрт Браунинг
1976 - Америкийн кантри дуучин Блейк Шелтон
1978 - Олимпын хошой, дэлхийн 11 удаагийн аварга Хятадын ширээний теннисч Ван Личин
1986 - Францын талбайн теннисч Ришар Каскье
1989 - Габоны нэрт хөлбөмбөгч Пьерре-Эмерик Обамеянг
1990 - Олимпын хошой, европын 7 удаагийн аварга Румын улсын гимнастикч Сандра Избаша
Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Америкийн гурвын харайгч Кристиан Тейлор
1996 - Хорватын хөлбөмбөгч Ален Халлилович

Нас барсан алдартнууд

1234 - Японы эзэн хаан Чукёо (1218 онд төрсөн)
1917 - Румын улсын 27 дахь Ерөнхий сайд Титу Майореску (1840 онд төрсөн)
1928 - Норвегийн нэрт аялагч Роалд Амюндсен (1872 онд төрсөн)
1936 - Оросын нэрт зохиолч Максим Горький (1868 онд төрсөн)
1937 - Францын 13 дахь Ерөнхийлөгч Гастон Дюмерж (1863 онд төрсөн)
1959 - Америкийн жүжигчин Этель Берримор (1879 онд төрсөн)
1971 - Нобелийн шагналт Швейцарын химич Пол Каррер (1889 онд төрсөн)
2010 - Нобелийн шагналт Португалийн зохиолч Хосе Сарамагго (1922 онд төрсөн)
2011 - Зимбабве улсын хоёр дахь Ерөнхийлөгч Фредерик Чилуба (1943 онд төрсөн)
2012 - Перу улсын Ерөнхий сайд Луйз Эдгардо Меркадо Ярин (1919 онд төрсөн)
2015 - "Комкаст" компанийг үндэслэгчдийн нэг Ральф Робертс (1920 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

Азербайжан Хүний эрхийн өдөр
Сейшелийн арлууд Үндэсний өдөр
Камбож Хатан хааны эхийн мэндэлсэн өдөр
Нэгдсэн Хаант Улс Ватерлоогийн тулааныг дурсах өдөр
Аутизмын бахархлын өдөр

Эх сурвалж: WIKIPEDIA