Григорийн тооллын жилийн 168 дахь (өндөр жил бол 169 дэх) өдөр юм.
Мөн он дуустал 197 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
653 - Ромын пап I Мартиныг сөрөг урсгал монотелизмын шүтлэгтнүүд баривчлан, Констанинопольд авчрав.
1242 - Парис хотод болсон үймээний дараа еврей шашны 24 хөсөг гар бичмэлийг галдан шатаав.
1397 - Данийн хатан хаан I Маргаретын захиргаанд Кальмарын эвсэл байгуулагдав.
1462 - "Жадлагч" Влад Османы эзэнт гүрний хаан I Мехмедийг хороохыг завдав. Улмаар Османы цэргүүд Валлахаас ухарчээ.
1579 — Английн далайчин Фрэнсис Дрейк дэлхийн тойрон аялал хийж байгаад өнөөгийн Сан-Франциско орчим бууж уг далайн эргийг Нова Альбион буюу Английн газар нутаг гэж зарласан байна.
1596 - Нидерландын нэрт эрдэмтэн Виллем Баренц Арктикийн бүсийн Шпицбергений олтригийг нээн илрүүлэв.
1631 - Монголын эзэнт гүрний хаан Шах Жаханы хатан Мумтаз Махал төрөхийн хүндрэлээр нас эцэслэв. Түүний дурсгалыг хүндэтгэж инженерийн суут байгууламж болох Таж Махалыг 17 жилийн турш барьсан билээ.
1665 - Португалыг сэргээн мандуулах сүүлийн тулааныг Испанийн эсрэг амжилттай хийж, тусгаар улс болох замдаа шуудран оров.
1673 - Францын судлаач Жак Маркетт, Луй Жолльет нар Миссиссипи мөрөнд хүрч, урсгалыг нь дэлгэрэнгүй тайлбарласан Европын анхны хүмүүс болжээ.
1767 - Их Британийн нэрт далайчин, ахмад Самуэл Уоллис Таити аралд хүрсэн Европын анхны хүн болжээ.
1775 - Америкийн хувьсгалын дайн: Британийн арми Бункер Хиллийн тулалдаанд ялалт байгуулав. Америкийн хувьсгалын эхний үе шатанд ялалт байгуулсан Британичууд Чарлестауны хойгт бүрэн хяналтаа тогтоожээ.
1794 - Англи-Корсикийн хаант улс байгуулагдав.
1831 - "Чарльзтоны сайн найз" нэртэй уурын зүтгүүр дэлбэрэв. Энэ нь дэлхийн түүхэнд уурын хөдөлгүүр дэлбэрсэн анхны тохиолдол болон бүртгэгджээ.
1839 - Хавайн хаант улсын хаан III Камехамеха католик шашинтнуудад шашны эрх чөлөө олгох зарлиг буулгав. Ингэснээр Хавайн католик сүмийг барьж байгуулах боломж бүрдсэн юм.
1843 - Шинэ Зеландын нутагт Маори болон Британи цэргүүдийн хооронд цуст мөргөлдөөн дэгдэв.
1876 - Америк-Индианы дайн: Галзуу адууны удирдлага дор Сиох болон Шаен омгийн 1500 дайчин генерал Жорж Крукийн араас дайрч цохив.
1885 - Нью-Йоркийн боомтод Эрх чөлөөний хөшөөг авчрав.
1898 - АНУ-ын Тэнгисийн цэргийн эмнэлгийн анги байгуулагджээ.
1900 - Япон болон найман улсын эвсэл Хятадын Тяньжин хотын Такү боомтыг эзэлж, хяналт тогтоов.
1910 - Румын улсын инженер Аурел Влайку өөрийн зохион бүтээсэн онгоцоор анх удаагаа нислэг үйлджээ.
1922 - Португалийн нисгэгч Гаго Коутиньо, Сакадүра Кабрал нар Өмнөд Атлантын тэнгисийг нисэж туулсан анхны хүмүүс болжээ.
1939 - Францын түүхэнд хамгийн сүүлийн удаа гилотиноор цаазын ял гүйцэтгэв. Германы харьяат Южен Вайдеманн гэгчийг Сен Пьерр шоронгийн урд цаазаар авчээ.
1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы арми Британийн тэнгисийн цэргийн Ланкастриа хөлгийг Францын орчимд устган сөнөөв. Тухайн үед дор хаяж Британийн 3000 орчим тэнгисийн цэрэг амиа алджээ.
Балтын тэнгисийн Эстони, Латви, Литва гэсэн гурван улсыг ЗХУ эзлэв.
1944 - Исланд улс Данийн хаант улсаас тусгаар тогтносоо зарлав.
1953 - Зүүн Германы ажилчдын бослого: Зүүн Германд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан ажилчдын жагсаал бослого болон хувиарч улмаар ЗХУ-ын засаг захиргаа цэрэг илгээхээр болжээ.
1963 - АНУ-ын Дээд шүүх америк даяар дунд сургуулиудад Библийн эшлэл, Эзний залбирлыг заавал уншихыг хоригложээ.
1967 - БНХАУ анх удаагаа устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршив. Энэ нь илүү хөнөөлтэй хоёр дахь үеийн цөмийн зэвсэг юм.
1971 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон хэвлэлийн бага хурлын үеэр мансууруулах бодис нь АНУ-ын дайсан гэдгийг дурдаад, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дайн зарлав.
1972 - Уотергейтийн дуулиан: Ричард Никсоны кабинетийн гишүүд улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагааг тагнаж чагнасан гэж үзэн таван хүнийг баривчилжээ.
1985 - АНУ-ын сансар судлалын "Дисковери" хөлгөөр анх удаагаа араб хүн ачааны мэргэжилтнээр хөөрөв.
1991 - Апартейд: Өмнөд Африк улс хүн амыг төрөхөд арьс өнгөөр нь ялгаварладаг "Хүн амын бүртгэлийн хууль" гэгчийг хүчингүй болгов.
1992 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж У.Буш, ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар стратегийн цөмийн зэвсгийг бууруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэ нь СТАРТ II гэрээний үндэс болсон билээ.
1994 - АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгч О.Ж.Симпсон хэдэн цагийн турш цагдаа нартай хөөцөлдсөний эцэст экс эхнэрийг найзынх нь хамт хөнөөсөн хэргээр баривчилжээ.
2017 - Португалийн төвийн хэсэгт хэд, хэдэн ой хээрийн түймэр гарсны улмаас 64 хүн амиа алдан, 204 хүн гэмтжээ.
2021 - АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Үндэсний тусгаар тогтнолын өдрийг албан ёсоор тэмдэглэлт баяр болгох зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь АНУ даяар боолчлолыг халсныг тэмдэглэдэг баяр юм.
Мэндэлсэн алдартнууд
1239 - Английн хаан I Эдуард (1307 онд нас барсан)
1682 - Шведийн хаан XII Чарльз (1718 онд нас барсан)
1691 - Италийн уран зураач, архитектор Жиованни Паоло Панини (1765 онд нас барсан)
1882 - Оросын нэрт хөгжлийн зохиолч Игорь Стравинский (1971 онд нас барсан)
1903 - Шоколадны үйрмэгтэй жигнэмэгийн жорыг зохиосон, тогооч Рут Грейвс Вейкфильд (1977 онд нас барсан)
1920 - Нобелийн шагналт Францын биологич Франсуа Жекоб (2013 онд нас барсан)
1929 - Шатрын дэлхийн аварга, Арменийн шатарч Тигран Петросян (1984 онд нас барсан)
1940 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жорж Акерлоф
1942 - Нобелийн Энхтайвны шагналт Египетийн улс төрч Мохаммед ЭльБарадей
1943 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ньют Жинрих
1945 - Лондон хотын анхны захирагч Кен Ливингстон
1963 - Америкийн жүжигчин, хөтлөгч Грег Киннийр
1975 - Америкийн жүжигчин Жошуа Леонард
Испанийн хөлбөмбөгч Хуан Карлос Валерон
1976 - Английн жүжигчин Скотт Адкинс
1980 - Америкийн талбайн теннис Венус Уилльямс
1984 - Олимпын мөнгө, дэлхийн хүрэл, Азийн наадмын аварга, Хятадын спорт алхагч Ши Тяньфен
1986 - Олимпын хошой, дэлхий гурав, Европын таван удаагийн аварга Английн завьч Элен Гловер
1987 - Америкийн реппер Кендрик Ламар
1990 - Английн хөлбөмбөгч Жордан Хендерсон
1995 - Францын хөблөмбөгч Клемент Лонлен
1999 - Казахстаны талбайн теннисч Элена Рыбакина
2003 - Олимп, дэлхийн аварга Индонезийн хүндийн өргөгч Ризки Жунянсях
Нас барсан алдартнууд
1631 - Моголын эзэнт гүрний хатан Мумтаз Махал (1593 онд төрсөн)
1719 - Английн нэрт зохиолч Жозеф Аддисон (1672 онд төрсөн)
1940 - Нобелийн шагналт Английн биохимич Артур Харден (1865 онд төрсөн)
2001 - Нобелийн шагналт Америкийн химич Доналд Ж.Крам (1919 онд төрсөн)
2002 - Олимпын алт, хүрэл медальт Америкийн ойрын зайн гүйгч Уилли Девенпорт (1943 онд төрсөн)
2015 - Туркийн 9 дэх Ерөнхийлөгч Сулейман Демирел (1924 онд төрсөн)
2019 - Египетийн хувьсгалын дараа сонгогдсон анхны Ерөнхийлөгч Мохамед Мурси (1951 онд төрсөн)
2021 - Замбийн анхны Ерөнхийлөгч Кеннет Каунда (1924 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
Сальвадор Гватемал Аавуудын өдөр
Исланд Исландын үндэсний тусгаар тогтнолын өдөр
Португал Ой хээрийн түймэрт амиа алдагсдыг дурсах өдөр
Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр
Эх сурвалж: WIKIPEDIA