УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгүүдийн өнөөдөр (2026.06.16)-ийн хуралдааны
хуваарийг танилцуулж байна. 

1. Байнгын хороодын хуралдаан

🕚 11:00 — Төрийн байгуулалтын байнгын хороо Танхим: Жанжин Д.Сүхбаатар

Хэлэлцэх асуудлууд:

  1. Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
  2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд)
  3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд)
  4. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд)
  5. Байнгын хорооны тогтоолын төсөл (Ажлын хэсэг байгуулах тухай) — 2 удаа
  6. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүнгийн талаарх Ёс зүйн хорооны тайлан
  7. Бусад

🕒 14:00 — Хууль зүйн байнгын хороо Танхим: Их засаг

Хэлэлцэх асуудлууд:

  1. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл (Засгийн газар)
  2. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар)
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (С.Одонтуяа нарын 37 гишүүн)
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл (Журам батлах тухай)
  5. Бусад

🕕 15:00 - Эдийн засгийн байнгын хороо Танхим: Үндсэн хууль

Хэлэлцэх асуудлууд:

  1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар)
  2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл (О.Цогтгэрэл нарын 3 гишүүн)
  3. Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээлэл

2. Ажлын хэсгийн хуралдаанууд

  • 🕙 10:00 - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг Танхим: Үндсэн хууль “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх
  • 🕚 11:00 - УИХ-ын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Танхим: УИХ-ын дэд даргын уулзалтын өрөө. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх