Азийн мото спортын шилдэг эвентийн шагналт экстрим, энтертайнмент “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ
Монгол Улсын Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж,“Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад танилцуулах, сурталчлах зорилготой аялал жуулчилал, соёл, спортын чиглэлийн арга хэмжээнүүдийг нэгдсэн цагалбарын дагуу зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо экстрим спорт сонирхогчдын 14 дэх удаагийн “POWER EXPO & FESTIVAL-2026” олон улсын наадам 2026 оны тавдугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд уламжлал ёсоор 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдана.
“POWER EXPO & FESTIVAL” нь 2026 оны нэгдүгээр сард Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн Автомашины шилдгүүдийг шалгаруулах 5 дахь удаагийн (AAA-Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мото спортын шилдэг арга хэмжээ” номинацийн шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж, “Азийн шилдэг автомото наадам” хэмээх олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.
Олон улсын статустай Азийн шилдэг “POWER EXPO & FESTIVAL” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид зорин ирж оролцохоос гадна өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны модель шалгаруулалт мөн л олон улсын хэмжээнд шалгаруулалтаа өргөжүүлж, гаднын 3-5 орноос зэрэглэл өндөр моделиуд албан ёсоор хүрэлцэн ирж, монгол моделиудтай нэгэн тайзнаа өрсөлдөхөөрөө илүү онцлогтой.
Ийнхүү жил бүрийн хавар нийслэлийн гадаа талбайн арга хэмжээнүүдийн салхийг хагалан зохион байгуулагддаг, Нийслэлийн төдийгүй 21 аймаг, олон улсын автоспорт сонирхогчдын үзэхээр хүсэн хүлээдэг, зорин ирдэг наадам болоод зогсохгүй олон улсаас баг тамирчид, моделиуд зохион байгуулалттайгаар ирж оролцдог “POWER EXPO & FESTIVAL” энэ жил мөн л үзэгч, оролцогчдодоо гайхалтай олон сюрпризүүдийг улам өргөжүүлэн тэдний хүлээлтийг давахаар бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.
Фестивалийн өдрүүдэд болох онцлох үйл явдлууд:
1. International drift cup
2. Авто клубийн парад
3. Дрифт такси
4. Racing top model asia 2026
5. Celebrity drift challenge
6. Tuning cars & Models runway
7. Go carting
8. POWER Fighting - Холимог тулаан
9. Tuning custom cars
10. Cool cars & авто машин худалдаа
11. Автобусны ур чадварын тэмцээн
12. Gymkhana Show
13. Rally Cross / Мастер Кросс / UTV / 4×4 / Super Car
14. 3х3 Сагсан бөмбөгийн багийн тэмцээн
15. Экстрим үзүүлбэрүүд
16. Tandem battle
ЖИЧ:
- Гурван өдрийн хөтөлбөрийг план зургийн хамт хавсаргав.
- “POWER EXPO & FESTIVAL-2026” наадмын талаар үнэн зөв, шуурхай, дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны /POWER Expo & Festival/ сошиал хаягаас авч болох ба 69967070 дугаарын утасаар холбогдоно уу!
Монгол Улсын экстрим спортын салбарын хөгжилд та бидний хамтын хүчин чармайлт илүү өндөр байх болтугай!