Григорийн тооллын жилийн 165 дахь (өндөр жил бол 166 дахь) өдөр юм.
Мөн он дуустал 200 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

1158 - Арслан зүрхт Хенри Исар мөрний эрэгт хүрснээр Мюнхен хот байгуулагдав.
1216 - Баронуудын анхны тулаан: Францын хунтайж Луй Английн хаан Жонын орхин гарсан Винчестер хотыг эзэлж, удалгүй хаант улсын талаас илүү хувийг захирах болжээ.
1276 - Их Монголын цэргүүдээс дүрвэн зугтсан Дуанзонг хаан ширээнд залах ёслол болов.
1285 - Их Монгол улс Вьетнам руу хоёр дахь удаагаа довтлов. Энэ удаад Тран гүрний хунтайжийн тэнгисийн цэргүүд Монголын флотын ихэнх хэсгийг устгажээ.
1287 - Сэцэн хаан Хубилай тулаан хийж Зүүн Монголын ноёдын хүчийг Манжуурт буулган авчээ.
1381 - Английн хаан II Ричард тариачдын бослогыг өдөөн турхирагч, удирдагчидтай уулзав.
1404 - Уэльсийн тусгаар тогтнолын удирдагч Овайн Глиндр өөрийгөө Уэльсийн хунтайж хэмээн зарлав. Төд удалгүй Английн хаан IV Хенригийн эсрэг Францын талтай холбоотон болжээ.
1618 - Голландад Йорис Веселер анхны сонинг хэвлэжээ.
1658 - Франц-Испанийн дайн: Манханы тулалдаанд Францын арми Испанийн эсрэг шийдэмгий ялалт байгуулав.
1690 - Английн хаан III Уиллиам хуучин хаан II Жеймстэй тулалдахаар Ирландад нэвтэрчээ.
1775 - Америкийн хувьсгал: Эх газрын Конгресс зэвсэгт хүчин үүссэн өдрөөр тус улсын армийг албан ёсоор байгуулжээ.
1777 - Эх газрын хоёрдугаар конгрессын хуралдаанаар Од ба зураас бүхий далбааг төрийн далбаагаар соёрхон баталжээ.
1800 - Наполеон Бонапартын арми Маренгогийн тулаанд Австричуудыг ялж, Италийг дахин байлдан дагуулав.
1807 - Наполеон Бонапартын арми Польш дахь Фрийдландын тулалдаанд Оросын армийг яльж, Дөрөв дэх эвслийн дайныг эцэслэжээ.
1822 - Английн инженер Чарльз Баббиж Хатан хааны одон орон судлалын нийгэмлэгт олон гишүүнт функцийг хүснэгтлэх зориулалт бүхий механик тооцоолуурыг танилцуулжээ. \
1830 - Францын армийн 34 мянган цэрэг Алжир руу довтлов.
1846 - Калифорни мужийн Сонома хотод суурьшсан англичууд Мексикийн эрсэг бослого дэгдээж, Бүгд найрамдах Калифорни улсыг тунхаглав.
1872 - Канад улсад Үйлдвэрчний эвлэлийг хуульчлав.
1900 - Хавай муж АНУ-ын нутаг дэвсгэрт нэгджээ.
Германы эзэнт гүрний тэнгисийн цэргийн хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх хууль батлав. Үүнийг дагаж Англи улс ч мөн адил тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болсон юм.
1907 - Норвеги улсад байгуулагдсан Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн үндэсний холбооны удаа дараагийн үйл ажиллагааны дүнд тус улсад эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
1919 - Жон Алкок, Артур Уиттен Браун нар Атлантын далай дамнасан анхны нислэгийг үйлдэв.
1926 - Бразил улс Үндэстнүүдийн лигээс гарав.
1937 - АНУ-ын Пенсильвани муж Төрийн далбааны өдрийг албан ёсны баяр болгон тэмдэглэв. Энэ нь тус улсын түүхэнд ийм практик нэвтрүүлсэн цор ганц муж болгосон юм.
1937 - АНУ марихуанын борлуулалтад татвар ногдуулахаар болов.
1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Герман Парисыг эзлэв.
Польшийн Тарнов хотын 728 улс төрийн хоригдол Освенцимын хорих лагерийн анхны хоригдлууд болжээ.
1941 - Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдсэн Эстони, Латви, Литва улсад олон арван мянган уугуул иргэдийг албадан гаргах кампанит ажил эхэлжээ.
1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Германд эзлэгдсэн Францын Каен хотыг эзлэх хэд, хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын дараа энэ төлөвлөгөөгөө зогсоожээ.
1949 - V-2 нэртэй пуужингаар Альберт II нэртэй сармагчин 134 км-ийн өндөрт хөөрөв. Тус сармагчин сансарт хөөрсөн анхны хөхтөн амьтан болж түүхэнд үлдсэн билээ.
1951 - АНУ-ын Хүн амын тооллогод UNIVAC I нэртэй компьютерийг анх удаа ашиглав.
1962 - Францын нийслэл Парис хотноо Европын сансрын судалгааны байгууллага байгуулагдав.
1966 - Ватинкан 1557 онд бий болсон хориотын номын жагсаалтыг албан ёсоор хүчингүйд тооцжээ.
1967 - Сугар гарагийг судлах "Маринер 5" хөлөг хөөрчээ.
1972 - Энэтхэгийн Шинэ Дели хотын нисэх буудалд газардах үеэрээ Японы иргэний агаарын тээврийн 471-р нислэг осолдож, хөлөгт зорчиж байсан 82 хүн, газарт байсан дөрвөн хүн амиа алдав.
1982 - Фолклендын дайн: Тус арлын Стенли хотод Аргентин улсын арми Их Британийн армид тулгалтаар бууж өгөв.
1985 - Европын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн таван улс хилийн хяналтгүй чөлөөт аяллын бүс байгуулах Шенгенийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
1994 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээ тоглолтод Ванкувер Кенакс баг Нью-Йорк Рэйнжерст долоон тоглолтод 4-3-аар хожигдов. Үүнийг эсэргүүцсэн хөгжөөн дэмжигчид бослого өдөөж улмаар 200 гаруй хүнийг баривчилжээ. Олон тооны хүн гэмтэж, бэртсэн энэхүү бослогын эдийн засгийн хохирол 1.1 сая канад доллароор хэмжигдсэн юм.
2014 - Украины армийн "Ил-76" онгоц осолдож, хөлгийн багийн 49 хүн амиа алджээ.
2017 - Их Британийн, Лондон хотын Хойд Кенсингтон дүүрэгт өндөр барилгад гал гарч 72 хүн амиа алдан, 74 хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд

1730 - Италийн сонгодог үеийн хөгжмийн зохиолч Антонио Саччини (1786 онд нас барсан)
1811 - Америкийн зохиолч, тэмцэгч Харрьет Бийчр Стоу (1896 онд нас барсан)
1838 - Японы гурав болон ес дэх Ерөнхий сайд, Фьелд Маршал Аритомо Ямагата (1922 онд нас барсан)
1856 - Оросын математикч Андрей Марков (1922 онд нас барсан)
1864 - Германы неврологич, сэтгэцийн нэрт эрдэмтэн Алойс Алцхеймер (1915 онд нас барсан)
1868 - Австрийн биологич, физикч Нобелийн шагналт Карл Ландстайнер (1943 онд нас барсан)
Германы энх тайвны төлөө тэмцэгч Анна Б.Эккстайн (1947 онд нас барсан)
1877 - Лондоны химийн нийгэмлэгт гишүүнээр сонгогдсон анхны эмэгтэй, Британийн биохимич Ида МакЛийн (1944 онд нас барсан)
1884 - Олимпын аварга, хүрэл медальт Германы усанд сэлэгч Георг Закариас (1953 онд нас барсан)
1894 - Перу улсын Марксист сурталч, зохиолч, яруу найрагч Хосе Карлос Мариатеги (1930 онд нас барсан)
1907 - Францын зохиолч, яруу найрагч Рене Шар (1988 онд нас барсан)
1916 - АНУ-ын жүжигчин Дороти Магуэр (2001 онд нас барсан)
1924 - Шотландын Нобелийн шагналт фармалогич Жеймс Блек (2010 онд нас барсан)
1928 - Кубын хувьсгалын удирдагч, улс төрч Эрнесто "Че" Гевара (1967 онд нас барсан)
1936 - Америкийн дуучин Реналдо Бенсон (2005 онд нас барсан)
1943 - Америкийн хөгжмийн зохиолч Харолд Уийлэр
1946 - Швейцарын бизнесмен Роберт Луй-Дройфус (2009 онд нас барсан)
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп
1954 - Америкийн жүжигчин Уилл Петтон
1961 - Английн дуучин, ая зохиогч Бой Жорж
Америкийн сагсанбөмбөгч Сем Перкинс
1968 - Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
1969 - Их дуулгын 22 удаагийн аварга, талбайн теннисч Штеффи Граф
1971 - Америкийн сагсанбөмбөгч Брюс Боуен
1972 - Софтвейрийн KDE компанийн үндэслэгч Маттиас Эттрих
Олимпын хошой мөнгө, дэлхийн таван удаагийн мөнгөн медальт Ямайкын халхалттай гүйгч Денни МакФарлан
1978 - Олимпын хошой мөнгөн медальт Америкийн гимнастикч Анни Хетч
1991 - Грекийн хөлбөмбөгч Костас Манолас
2000 - Канадын сагсанбөмбөгч РЖ Барретт
Нас барсан алдартнууд
1825 - Вашингтон Ди Си хотыг төлөвлөсөн Пьерре Чарльз Энфант (1754 онд төрсөн)
1877 - Английн нийгмийн шинэчлэгч Мери Карпентер (1807 онд төрсөн)
1886 - Оросын нэрт найруулагч, жүжгийн зохиолч Александр Островский (1823 онд төрсөн)
1914 - АНУ-ын 23 дахь дэд ерөнхийлөгч Адлай Стивенсон I (1835 онд төрсөн)
1946 - Гватемалын 21 дэх Ерөнхийлөгч Хорхе Убицо (1878 онд төрсөн)
1968 - Нобелийн шагналт Италийн яруу найрагч Сальватор Квазимодо (1901 онд төрсөн)
1971 - Филиппин улсын 5 дахь Ерөнхийлөгч Карлос П.Гарсиа (1896 онд төрсөн)
1977 - "Цахиур Чулууныхан" хүүхэлдэйн цувралын Фредийн дүрд дуу оруулсан жүжигчин Алан Рийд (1907 онд төрсөн)
1991 - Английн нэрт жүжигчин Пегги Эшкрофт (1907 онд төрсөн)
2007 - НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Австрийн 9 дэх Ерөнхийлөгч Курт Вальдхайм (1918 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

Армени Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр
Америкийн Нэгдсэн Улс Төрийн далбааны өдөр
Малави Эрх чөлөөний өдөр
Олон улсын цусны донорын өдөр

Эх сурвалж: WIKIPEDIA