ОХУ-ын Пермь хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 26-нд болсон, Екатерина Максимовагийн нэрэмжит “Арабеск-2026” балетын олон улсын уралдаанд Монголын балетчид түүхэн амжилт үзүүлжээ.
Өсвөр насны ангиллын гоцлол бүжгийн төрөлд Д.Бөртэ-Үжин алтан медаль, Б.Оюу мөнгөн медаль, Б.Төрмөнх хүрэл медаль хүртэж, Монгол Улс нэг ангилалд гурван медаль хүртсэн онцгой амжилт тогтоосон байна. Мөн Б.Оюу, Б.Төрмөнх нар Галина Улановагийн нэрэмжит “Бүжгийн сэтгэлгээ, дотоод мэдрэмж” болон хэвлэлийн шүүгчдийн тусгай шагналууд хүртжээ.
Тэдний Багш С.Есөнзаяагийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Шилдэг багш-репетитор”-оор шалгаруулсан байна.
Монголын залуу бүжигчид ийнхүү дэлхийн тавцанд ур чадвар, авьяасаа гайхуулж, эх орныхоо балетын урлагийн нэр хүндийг өндөрт өргөжээ.