2000-аад оны үед хөгжмийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан мөчүүдийн нэг нь Мадонна болон Бритни Спирс нар тайзан дээр үнсэлцсэн явдал байв. Харин өдгөө попын хатан хаан шинэ уран бүтээлдээ бүр ч илүү насанд хүрэгчдийн шинжтэй (X-rated) дүрслэл ашиглаж, дахин олны анхаарлыг татаж байна.

“Like a Virgin” дуугаараа алдаршсан Мадонна 1980-аад оноос хойш даруу байдлын хэвшмэл ойлголтыг байнга эвдэж ирсэн бөгөөд энэ байр суурь нь одоо ч хэвээр байгаа бололтой. 

Олон жилийн турш уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлж ирсэн түүний шүтэн бишрэгчид ирэх долдугаар сарын 3-нд гарах шинэ бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буй.

“Confessions II” цомгийн нээлттэй холбогдуулан Мадонна Кейт Моссын хамт шинэ клипээ гаргасан байна. Гэвч уг 10 минутын клипэд ариун цэврийн өрөөний бүхээгт өрнөх насанд хүрэгчдийн шинжтэй дүрслэл багтсан нь үзэгчдийг цочирдуулжээ.

Ийм зүйл гарна гэж хэн ч төсөөлөөгүй байсан ч Мадоннагийн хувьд энэ нь шинэ зүйл биш бололтой.

A man in a white undershirt and jeans holds a woman with blonde hair and a blue arm against a bright, light-colored background.

Клипэд Мадонна шөнийн клубын уур амьсгалаас түр завсарлах мэт нэгэн залууг ариун цэврийн өрөөний бүхээг рүү чирч оруулж байгаа хэсэг гардаг байна.

Тэнд тэр өвдөглөж суух үед өөр нэг хүн бүхээгний дээгүүр шагайж, цочирдсон байдалтай хардаг. Дараа нь дүрс өөрчлөгдөж, залуу дуучныг тэвэрч өргөн, Мадонна түүний дээр суусан нь харагддаг аж. 

Ерөнхийдөө энэ хэсэг нь яг юу болж байгааг шууд илэрхийлээгүй ч бүжиг дэглэлттэй, дотно харилцааг санагдуулам “болсон уу, болоогүй юу” гэсэн мэт дүрслэлтэй үзэгдэл ажээ. Гэвч үзэгчдийн хувьд энэ нь тун цочирдом агшин болжээ.

Нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч “Сүүлийн жилүүдэд ингэж ‘өдөөгдсөн’ мэдрэмж авч байгаагүй” гэж бичсэн бол өөр нэг нь “Энэ эмэгтэйд хэн нэг нь үнэнээр хэлэх цаг болсон байх, зогсох хэрэгтэй” гэжээ. Мөн нэгэн шүтэн бишрэгч “Аймшигтай халуухан байна” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.

Ийнхүү шүүмжлэл болон дэмжлэг зэрэгцэн өрнөж, Мадонна дахин хүчтэй нөлөө үзүүлж буй нь харагдав.

Клипэд гарсан зүйлээс гадна алдартнуудын оролцоо ч хүмүүсийн анхаарлыг татжээ. Тухайлбал, Кейт Мосс, Бенедикт Камбербэтч, Одесса А’зион, Жулиа Гарнер болон бусад алдартнууд уг клипэд оролцсон байна.

Madonna in a music video, wearing a blue outfit and gloves, among other people.

Олон хүн үүнийг Мадонна 2000-аад оны “эмх замбараагүй, зоригтой” поп хэв маягийг дахин авчирлаа хэмээн үзэж байгаа бөгөөд түүнийг урьд урьдынхаасаа залуу мэт дуулж байна гэж магтах нь ч бий аж.

Нэгэн хэрэглэгч “Бурхан минь, тэр яг залуу Мадонна шиг сонсогдож байна. Галзуурмаар сайн байна” гэж бичжээ. Мөн олон янзын санал, шүүмжлэл үргэлжилж байх үед Мадонна нас, хувцаслалттай холбоотой шүүмжлэлд өмнө нь өгсөн хариултаа дахин сануулжээ.

Тэрээр Instagram дээрээ “45-аас дээш насны эмэгтэйчүүдийг тэмдэглэхийг хүсдэггүй, харин хүчтэй, хөдөлмөрч, зоримог байвал шийтгэхийг хүсдэг нийгэмд бид амьдарч байна” гэж бичсэн байна.

Мөн Мадонна “Би хийсэн уран бүтээлийн сонголт, гадаад төрх, хувцаслалтаасаа хэзээ ч уучлалт гуйхгүй, цаашид ч гуйхгүй” гэж онцолжээ.

Man in a dark jacket with a fur collar in a white tiled room, with another man with braids smiling behind him.

Madonna and Benedict Cumberbatch in "Confessions II - The Film" music video.

Эх сурвалж: UNILAD