НЭМЭЛТ: 11:10
УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн "Скүүтер, мопед, сурроны хөдөлгөөнийг зохицуулах" буюу "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталлаа. Энэхүү хуулиар:
-Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож, замын хөдөлгөөнд оролцох,
-Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,
-Скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,
-Скүүтер, Сурроныг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,
-Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;
-18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;
-Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгаад буй.
Хууль эцэслэгдэн батлагдсан тул 2026 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2026.06.12-ны баасан гаргийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
