Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хён ирэх сард Филиппиний нэгэн загварын брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцохоор болсон талаар түүний агентлаг мэдэгдлээ. Тэрбээр бараг нэг жилийн дараа ийнхүү урлагийн үйл ажиллагаандаа эргэн орж байгаа аж.

Түүний харъяалагддаг агентлаг болох "Gold Medalist" зургадугаар сарын 9-нд "Ким Сү Хён долдугаар сарын 14-нд Филиппиний загварын брэндийн сурталчилгааны дотоод зураг авалтад оролцоно" гэж мэдэгджээ.

Жүжигчин Ким Сү Хёний талаар худал мэдээлэл тараасан хэрэгт холбогдсон консерватив үзэлтэй YouTube сувгийн хөтлөгч Ким Сэ Үйг баривчилж, хэргийг нь прокурорт шилжүүлсэний дараа энэ мэдээлэл цацагдсан байна.

Тэрбээр жүжигчин Ким Сү Хёнтой холбоотой худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тодруулбал, Ким Сү Хён талийгаач жүжигчинтэй насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан, мөн өр төлбөрөө барагдуулах дарамт үзүүлсний улмаас жүжигчин амиа алдсан гэх мэдээллийг тараасан гэж үзэж байгаа аж.

Эдгээр мэдээлэл 2025 оны гуравдугаар сард олон нийтэд цацагдсан, Ким Сэ Рон өмнөх сард буюу 24 насандаа амиа алдсан байдалтай олджээ. Үүний дараа Ким Сү Хён хэвлэлийн бага хурал хийж, талийгаач жүжигчинтэй үерхэж байснаа хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ тэрбээр талийгаач бүсгүйтэй насанд хүрээгүй байх үед харилцаатай байсан гэх мэдээллийг эрс няцаасан билээ. Мөн тэрбээр YouTube сувгийн хөтлөгч болон талийгаач жүжигчний гэр бүлийн эсрэг нэр төрд халдсан үндэслэлээр гомдол гаргажээ.

Эх сурвалж: YONHAP