Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 221 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харъяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, "Нэгдэл" клуб, "Цацрах Хангай" ХХК, "Цэлмэг дижитал" сургууль, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлэв.

May be an image of one or more people and text

Тус барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, "Заамар Өгөөмөр Хайрхан" ХХК, "Дорнын Өртөө" ХХК, "Батхаан Транс" ХХК, "Нэгдэл" клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэлээ. 

May be an image of one or more people, people performing martial arts, crowd and text

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Батхаан Ойл" ХХК, "Мах Импекс" ХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, "Баатарван Транс" групп, "Хан Хур Холдинг" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарам нар шалгарав. 

May be an image of martial arts and text

Дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Т.Баасанхүү нар үлдсэн. Г.Дэмүүл арслангийн гэр бүлээс “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг сумын заан О.Учрахбаярт, Монгол Улсын Шадар сайд асан Говийн хөгжлийг дэмжих ТББ 15 байгууллагын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар аймгийн арслан Б.Баянсүхэд Уран барилдааны шагнал болох 1,5 сая төгрөг тус тус гардуулав. 

Монголын Үндэсний бөхийн холбооноос “Үнэнч, шударга барилдаанд бөх”-ийн шагнал болох гэр бүлийн хамт гадаадад аялах эрхийн бичгийг Монгол Улсын өсөх идэр начин Л.Энхсаруулд гардууллаа. Тэрбээр аливаа барилдаанд үзэгч түмнээ хүндлэн үнэнч шударга барилдаж бөхчүүд, залуус хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлдэг бөх юм.

Л.Энхсаруул начин 2024 онд Улсын их баяр наадмын хоёрын даваанд улсын начин Х.Цогтгэрэлийг, гуравт аймгийн арслан У.Батцоожийг, дөрөвт улсын заан Б.Серикийг, тавд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунан барилдаж даваад Монгол улсын начин цолд хүрсэн.

May be an image of one or more people and text

Мөн 2025 оны Улсын баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Б.Сэр-Одыг, гуравт аймгийн арслан М.Гантулгыг, дөрөвт улсын харцага Э.Дашийг, тавд  улсын харцага Б.Цэдэнсонгдомыг давж цолоо батлан Өсөх идэр чимэг нэмсэн билээ. 

Дараагийн барилдаан Хүй долоон худагт зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийн баяр - “Хүрээ цам даншиг наадам-2026” Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанаар үргэлжлэх юм байна.

May be an image of text