Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн “Улаанбаатар опен-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Монголын тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаа алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга боллоо.
Тэрбээр шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, 23 хүртэлх насны дэлхийн аварга Елизавета Петлиаковатай хүч үзэж, 8:2-ын харьцаатай ялалт байгуулав. Э.Дэлгэрмаа “Улаанбаатар опен” тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн ховор амжилтын эзэн болж, Монголын багийн анхны алтан медалийг ийнхүү эх орондоо авчирсан юм.

Э.Дэлгэрмаа 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Тэрбээр өнгөрсөн жилийн “Улаанбаатар опен-2025” тэмцээний аваргын амжилтаа ийнхүү бататгалаа.

Елизавета Петлиаковагийн хувьд 2026 он гарснаас хойш олон улсын тэмцээнээс хүртэж буй анхны медаль нь энэ ажээ. Тус жингийн хүрэл медалийг Туркийн Европын аварга Несрин Бас, 2024 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Румыны Катерина Зелених нар хүртэв.

