Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн "Бүх цэргийн наадам 2026" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болж өндөрлөв. 

Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж “Бадрангуй” чимэг нэмлээ.

May be an image of text that says 'ГР'

Архангай аймгийн Хотонт сумын харъяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэж “Цэргийн заан” цол хүртэв. 

May be an image of text

Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар “Хичээнгүй” чимэг,  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар “Цогт” чимэг нэмлээ. 

Дунд шөвөгт аймгийн арслан Г.Мөнхбаяр “Өлзийт”,  аймгийн арслан Ө.Батсуурь “Өсөх”, аймгийн арслан Б.Цагаанбанди “Өсөх”, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр “Өсөх” чимэг тус тус нэмэв.

No photo description available.