Италийн нийслэл Ром хотноо паратаеквондогийн гранпри тэмцээн болж, Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн байна. Италийн гранприд 29 орны 111 тамирчин ур чадвараа сорин өрсөлджээ.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулсан байна.
Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод зохион байгуулсан таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн тэд 10 хоногийн зайтай ийнхүү хоёр том тэмцээнээс медаль хүртлээ.


