Григорийн тооллын жилийн 156 дахь (өндөр жил бол 157 дэх) өдөр юм.
Мөн он дуустал 209 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

1257 - Польшийн Краков хотод хотын статус олгожээ.
1283 - Наплийн дайн: Арагоны хаан III Петрийн адмирал Ниаполитаны флотыг устган сөнөөж, Салерногийн Чарльзыг олзлов.
1644 - Манж Чин гүрний хаан Шүнзийн цэргүүд Бээжин хотыг булаан эзэлж улмаар Мин гүрэн мөхжээ.
1817 - Хойд Америкийн их нууруудын хотгорт уурын хөдөлгүүрт анхны хөлөг онгоц "Фронтенак" явж эхэлжээ.
1832 - Францын эзэн хаан I Луй Филиппийг түлхэн унагаах зорилготой Зургаадугаар сарын бослого дэгдэв.
1837 - Бүгд найрамд Техас улсын Хьюстон хот байгуулагдав.
1849 - Дани улсад батлагдсан шинэ Үндсэн хуулиар тус улс Хэмжээт эрхт хаант улс болжээ.
1851 - Боолчлолыг эсэргүүцэгч, зохиолч Харрьет Битчир Стоу боолчлолыг эсэргүүцэж, хүчтэй шүүмжилсэн "Том авгын өрөө" цуврал зохиол "National Era" сонинд хэвлэгдэж эхэлжээ. Уг цуврал 10 сарын турш нийтлэгдсэн юм.
1862 - Сайгоны тунхгаар Вьетнамын өмнөд хэсэг Францын мэдэлд шилжив. Үүнийг эсэргүүцсэн босогчдын удирдагч Труонг Дин Европчуудын түрэмгийллийн эсрэг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээр болжээ.
1864 - Америкийн иргэний дайн: Генерал Девид Хантераар удирдсан Холбоотны арми Виржиниа мужийн Пьедмонтод Эх газрын армийг буулган авч, 1000 цэргийг баривчлав.
1873 - Занзибарын султан Баргхаш бин Саид Их Британи руу илгээдэг боолын худалдаа, түүнийг дагасан кластерыг бүрэн хаав.
1893 - Массачюсетс мужийн Нью Бедфорд хотод төрсөн эцэг, хойд эхээ хороосон Лиззи Борденыг шүүх хурал эхэлжээ.
1900 - Боерын хоёрдугаар дайн: Британийн цэргүүд Приториа хотыг эзлэн авав.
1912 - Жалханз хутагт Дамдинбазар Баядын нутагт хүрэлцэн ирэв.
Баруун хязгаарт энэ өдөр хязгаарын сайд Гончигдамба дайны байдал тогтоож, цэрэг дайчилгаа зарлажээ.
1915 - Дани улс эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлав.
1916 - АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр Луй Брандейс сонгогдов. Ингэснээр уг суудалд суусан анхны еврей гаралтай хүн болсон юм.
Дэлхийн нэгдүгээр дайн: Османы эзэн гүрний эсрэг Арабын хувьсгал эхлэв.
1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын засаг захиргаа цэргийн насны эрсийг цэрэгт татах ажиллагааг эхлүүлжээ.
1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Хятадын Чонцин хотод хорт хийн бөмбөг хаяж 4000 хүн өртжээ.
1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын засаг захиргаа Болгар, Унгар, Румын улсад дайн зарлав.
1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нормандын эрэг дээрх бууны үйлдвэр дээр Британийн армийн 1000 гаруй бөмбөгдөгч онгоц бөмбөг хаяжээ.
1945 - Холбоотны хяналтын зөвлөл дайны дараах Германы засгийн эрхийг гартаа авав.
1947 - Харвардын их сургуульд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршалл дайны хөлд нэрвэгдсэн Европ тивд эдийн засгийн туслалцаа үзүүлэхийг дэлхий дахинд хандан уриалав.
1949 - Тайландын парламентад Орапин Чайякан сонгогдож, тус улсад парламентын гишүүн болсон анхны эмэгтэй хүн болов.
1956 - Алдарт дуучин Элвис Пресли Мильтон Беригийн шоунд оролцож "Hound Hog" дуугаа дуулж, бүжгийн хөдөлгөөн нь шуугиан тарив.
1959 - Сингапурын анхны Засгийн газар тангараг өргөж ажилдаа оров.
1963 - Британийн Дайны асуудал эрхэлсэн сайд Жон Профюмо бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаас үүдэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.
Ираны шах Мохаммад Реза Пахлави шинэчлэлийн хөдөлгөөний хүрээнд шашны удирдагч Аяатолла Рухолла Хомейниг баривчлах зарлиг буулгав. Үүнийг эсэргүүцсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, зарим хотод танк, тусгай цэргүүд оруулжээ.
1967 - Зургаан өдрийн дайн: Ираилын тал Египетэд гэнэтийн цохилт өгөв. Египетийн зэвсэгт хүчин хил дээр цэргүүд байршуулсан нь ийнхүү агаарын дайралт хийх шалтгаан болжээ.
1968 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Ф.Кеннедигийн амь насанд Палестины харьяат Ширхан Ширхан гэгч халдав.
1975 - Зургаан өдрийн дайнаас хойш хаагдан, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон Суецийн суваг хэвийн ажиллагаандаа шилжжээ.
Их Британид Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэн орох эсэхээр бүх нийтийн санал асуулга зохион байгуулав.
1981 - АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс хүний дархлааны системд ноцтой аюул учруулах нэгэн төрлийн халдварт өвчний тухай шинжлэх ухааны нийтлэл гаргав. Энэ нь ХДХВ/ДОХ-ын талаар анх удаагаагаа олон нийтэд танилцуулсан нийтлэл байжээ.
1983 - Оросын усан замын "Александр Суворов" онгоц Уляновскийн төмөр замын гүүрийг мөргөж ачааны галт тэрэгтэй мөргөлдөж 100 гаруй хүн амь үрэгдэв. Ачааны галт тэрэг хөлөг онгоцыг мөргөж ноцтой гэмтээсэн ч хэсэг хугацааны дараа засварлан эргээд үйлчилгээнд нэвтэрсэн байдаг.
1984 - Цэнхэр од ажиллагаа: Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн зарлигаар Сикх хөдөлгөөний "Алтан сүм"-ийг эзлэх ажиллагаа эхэлжээ.
1989 - Тиананьмений талбайн бослогын үеэр Танкийн цувааг зогсоож буй эрийг гэрэл зургийн хальснаа буулгав. Үүнээс хэдхэн хормын дараа танкийн цуваа бослогыг хүчээр дарсан билээ.
1997 - Бүгд найрамдах Конго улсад иргэний дайн дэгдэв.
1998 - АНУ-ын Мичиган мужийн Флинт хотод "Женерал Моторс" компанийн угсрах цехийн ажилчид ажил хаяв. Хөдөлмөрийн хөлс, цагийг эсэргүүцсэн уг хөдөлгөөн бусад таван үйлдвэрт тархаж дөрвөн долоо хоног үргэлжилсэн юм.
2000 - Бүгд найрамдах ардчилсан Конго улсын Кисангани хотод зургаан хоног үргэлжилсэн дайн дэгдэв. Дайнд Уганда, Рванда улсын цэргүүд оролцсон байна. Тулааны уршгаар Кисангани хотын тал хувь нь сүйджээ.
2003 - Пакистан болон Энэтхэг улсад цаг уурын хэм огцом халав. Цаг уурын хэмжилтээр агаарын хэм цельсийн 50 хэмд хүрч халсан байна.
2004 - Францын нийслэл Парис хотод анх удаагаа ижил хүйстэн хос хуримлав.
2006 - Серби улс Серби-Монтенегрогийн холбооноос гарч тусгаар тогтнолоо зарлажээ.
2009 - Перу улсын Багуа хотод 65 хоног үргэлжилсэн уугуул иргэдийн тайван жагсаалыг дарах цэргийн ажиллагааны үеэр 31 хүн амиа алдав.
2017 - Монтенегро улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвслийн 29 дэх гишүүнээр элсэв.
Бахрейн, Египет, Ливи, Саудын Араб, Йемен, Арабын нэгдсэн Эмирт гэсэн арабын зургаан улс бүс нутгийг тогтворгүй болгож байна гэж үзэн Катартай дипломат харилцаагаа таслав.

Мэндэлсэн алдартнууд

1596 - Голландын "Алтан үе"-ийн зураач Петер Утуайл (1660 онд нас барсан)
1862 - Нобелийн шагналт Шведийн хараа зүйч Аллвар Гулсстранд (1930 онд нас барсан)
1883 - Английн нэрт эдийн засагч, дэг сургууль үндэслэгч Жон Мейнард Кейнс (1946 онд нас барсан)
1892 - Олимпын хүрэл медальт Эстонийн хүндийн өргөгч Йан Киккас (1944 онд нас барсан)
1898 - Испанийн нэрт яруу найрагч, зохиолч Федерико Гарсио Лорка (1936 онд нас барсан)
1900 - Нобелийн шагналт Английн физикч Деннис Габор (1979 онд нас барсан)
1928 - Академийн наадмын шагналт найруулагч Тони Ричардсон (1991 онд нас барсан)
1934 - Олимпын мөнгөн медальт Исландын гурвын харайгч Вирхьямир Эйнарссон (2019 онд нас барсан)
1938 - Олимпын аварга, хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Герамны халхалттай гүйгч Карин Балцер (2019 онд нас барсан)
1939 - Канадын 16 дахь Ерөнхий сайд Жое Кларк
1942 - Экваторын Гвиней улсын хоёр дахь Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуема Мбасого
1945 - Олимпын хүрэл медальт, Пан Америкийн аварга Америкийн гүйгч Жон Карлос
1946 - "Формула 1" уралдааны "Уиллиамс" багийг үндэслэгчдийн нэг Патрик Хед
1953 - Холливудын "Эмблин" кино компанийг үндэслэгч Катлийн Кеннеди
1956 - Нэрт саксофонч Кенни Жи
1958 - Коморос улсын Ерөнхийлөгч Ахмед Абдалла Мохамед Самби
1959 - Дэлхийн хошой мөнгөн медальт Вернер Шильдхауер
1961 - Олимп, дэлхийн хүрэл медальт, Европын аварга Германы долоон төрөлтийн тамирчин Анке Бемер
1967 - Олимпын аварга Америкийн ойрын зайн гүйгч Жое ДеЛоч
1971 - Нэрт жүжигчин Марк Уолберг
1973 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Европын долоон удаагийн аварга Бельгийн нэрт жүдоч Гелла Вандекавейе
1992 - Олимпын хошой, дэлхийн таван удаагийн аварга Австралийн усанд сэлэгч Эмили Сийбом
1998 - Олимп, Европын аварга ОХУ-ын уран гулгагч Юлия Липницкая

Нас барсан алдартнууд

1017 - Японы эзэн хаан Санжо (976 онд төрсөн)
1316 - Францын хаан X Луй (1289 онд төрсөн)
1383 - Оросын их гүн Дмитрий Суздаль (1324 онд төрсөн)
2004 - АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейган (1911 онд төрсөн)
2017 - Кот Дивуарын хөлбөмбөгч Чейк Тиоте (1986 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

Дани Үндсэн хуулийн өдөр
Дани Аавуудын өдөр
Сейшелийн арлууд Чөлөөлсөн өдөр
Экваторын Гвиней Ерөнхийлөгчдийн өдөр
Дэлхийн байгаль орчны өдөр

Эх  сурвалж: WIKIPEDIA