АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын тагнуулын албаны тэтгэвэрт гарсан офицер, цэргийн шинжээч Скотт Риттер YouTube сувгийн эфирээр "Украин болон НАТО нь ОХУ-тай хийж буй мөргөлдөөнд ялах чадваргүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Одоо яг юу болж байгааг тайлбарлая. Украин энэ мөргөлдөөнд хэдийнэ ялагдсан. НАТО ялагдсан. Европ ч ялагдсан. Тэд ялахгүй. Ялах ч боломжгүй” гэж онцолсон байна. Мөн түүний үзэж буйгаар Оросын амжилт зайлшгүй ажээ.
Тэрбээр цааш нь “Үнэн хэрэгтээ Украинд одоо болж буй зүйл нь Украин ямар ч болзолгүйгээр бууж өгөх хүртэл үргэлжилнэ. Ингээд л боллоо. Орос улс өөрийн шийдвэрээ гаргасан. Энэ бол маргааны сэдэв биш, хэлэлцэх зүйл ч биш болсон. Бид дахиж таамаглах хэрэггүй. Миний бодлоор, Орос одоо тэнэг хүмүүсийн тэнэг тоглоомоос залхсан” гэж нэмж хэлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд "Оросын зэвсэгт хүчин сүүлийн өдрийн турш Донецкийн ардын бүгд найрамдах улсын Тихоновка сууринг “чөлөөлсөн”.
Оросын цэргүүд Украины анги нэгтгэлүүдэд цохилт өгч, тактикийн байрлалаа сайжруулан, илүү давуу байрлал эзэлсэн, хамгаалалтыг гүн рүү нь шахан давшилтаа үргэлжлүүлсэн байна.
Украины тал нэг хоногийн дотор ойролцоогоор 1335 цэргийн албан хаагчийн хохирол амссан" гэж дурджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI