Монгол Улсын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг удахгүй болох FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн шилдэг багуудтай хүч үзэх гэж байна.
Манай шигшээ баг хэсгийн шатанд Австрали, Испани, АНУ, Унгарын багуудтай тоглох хуваарь гарчээ. Тодруулбал, зургадугаар сарын 3-нд Монголын баг Австралийн шигшээтэй 00:30 цагаас, Испанийн шигшээтэй 02:20 цагаас тоглоно.
Харин зургадугаар сарын 5-нд АНУ-ын шигшээ багтай 00:30 цагаас, Унгарын шигшээтэй 02:45 цагаас тус тус учраа тааран өрсөлдөх юм.
Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийн аваргын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, шилдэг багуудын эсрэг ур чадвар, хурд хүчээ харуулах чухал сорилтын өмнө ирээд байна.
Тэмцээний тоглолтуудыг үзэгчид шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой бөгөөд шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр Энержи Ресурс - Хөгжлийн төлөө ажиллаж байна.
🇲🇳🏀 Монголын шигшээ багтаа амжилт хүсье!