2026 оны зургадугаар сарын 1-ний Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Динза Цондоолойн Анд Найзууд” ТББ-аас “ДИНЗА ЭЛЧ – Хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөг”-ийг маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. 

Энэхүү арга хэмжээ нь ахлах ангийн сурагчдын сайн дурын оролцоо, манлайллыг дэмжихийн зэрэгцээ хүүхэд багачуудын хөгжил, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

🌟 Хүүхдүүд хүүхдүүддээ зориулсан баяр

Өдөрлөгийн үеэр ахлах ангийн сурагчид “Динза элч” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагч, хөтлөгч, сайн дурын туслагчийн үүрэг гүйцэтгэж, багачуудтай хамт төрөл бүрийн хөгжилтэй болон танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцох юм байна.

Хүүхэд багачуудын хувьд энэ өдөр зөвхөн баяраа тэмдэглэхээс гадна шинэ найз нөхөдтэй болох, ном унших соёлтой танилцах, өөрийгөө илэрхийлэх боломж бүрдэх юм.

📚 “Динза элч” хөдөлгөөн

“Динза элч” нь ахлах ангийн сурагчид өөрсдөө манлайлж, бусад хүүхдүүдэд унших орчин бий болгох үндэсний хэмжээний хүүхдийн хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөнөөр хүүхдүүд:

- Өөрсдөө манлайлагч болж хөгжих
- Сургуулиудаа нэгтгэн хамтын оролцоог нэмэгдүүлэх
- Дараагийн үеийн хүүхдүүдэд унших орчин бүрдүүлэх зэрэг зорилгыг хэрэгжүүлэх юм байна.

🏫 Үндэсний хэмжээнд өргөжиж буй санаачилга

Өнөөдрийн байдлаар “Динза” баг Улаанбаатар хотын хамгийн олон сурагчтай 88 сургуульд ном уншлагын бүтээлч орчин тохижуулж өгсөн бөгөөд цаашид улсын хэмжээнд 720 сургуульд нэвтврүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

🌍 Хүүхдийн баярын онцгой уур амьсгал

Зургадугаар сарын 1-ний өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болох энэхүү өдөрлөг нь хүүхдүүд зөвхөн оролцогч биш, харин өөрсдөө зохион байгуулагч, бүтээгч, манлайлагч болох боломжийг олгож буй онцгой арга хэмжээ байх нь ээ.