Григорийн тооллын жилийн 151 дэх (өндөр жил бол 152 дахь) өдөр юм. Мөн он дуустал 214 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

455 - Ромын хаан Петрониус Максимус зугтаж байхдаа уурссан бүлэглэлийнхэнд чулуугаар шидүүлэн нас барав.
1223 - Монголын эзэнт гүрний Чингис хаан, өөрийн итгэлт жанжин Сүбэдэй баатарын хамтраар Киевийн Оросын цэргийг Куманы хойгт буулган авчээ.
1293 - Сингхасари улсын хаан Кертанегара Юань гүрний их цэрэгт хүндэтгэл үзүүлэхээс татгалзсаны дараа Ява арал руу довтолхоор болов. Эцэст нь Юань гүрэн эзлэн авч чадаагүй билээ.
1578 - Францын Парис хотын өнөө хүртэл хамгийн урт хугацаанд сүндэрлэж буй "Пон Нөф" буюу "Шинэ гүүр" (франц. Pont Neuf) гүүрийг Валуа угсааны III Анри хааны зарлигаар барьж эхэлжээ.
1775 - Америкийн хувьсгал: Мекленбургийн түр захиргаа Умард Каролина мужийг эмхлэн байгуулахаар шийдвэрлэв.
1790 - АНУ дэлхийн түүхэнд анх удаагаа зохиогчийн эрхийг хуульчлав.
1795 - Францын хувьсгал: Хувьсгалын шүүхийг татан буулгажээ.
1805 - Франц болон Испанийн хамтарсан цэргийн хүч "Очир Эрдэнэ хад"-ыг халдан довтолсон Британийн эсрэг цэрэг хөдөлгөв.
1815 - Нидерландын хаант улс байгуулагдсаныг зарлан тунхаглав.
1859 - Английн парламентын ордонд "Биг Бэн" цагийг албан ёсоор суурилуулжээ.
1862 - Америкийн иргэний дайн: Жозеф Жонстон, Г.В.Смит нараар удирдуулсан Эх газрын арми, Жорж МакКлеланаар удирдуулсан Холбооны армитай Ричмонд хотын ойролцоо тулав.
1879 - Нью-Йорк хотын Медисон өргөн чөлөөнд орших Гилморын Гарденг Уиллиам Хенри Вандербильт худалдан авснаар "Медисон Скүер Гарден" гэж нэрлэхээр болжээ. Улмаар 1890 онд татан буугдсан юм.
1889 - АНУ-ын Пеннсилвани мужийн Жонстаун хотод үер бууж 2200 хүн амь насаа алдав. Үерийн усны түвшин зарим газраа 18 метр хүрч байсан гэдэг.
1902 - Веренигийн гэрээнд гарын үсэг зурснаар Их Британи улс Өмнөд Африкт хяналтаа тогтоохоор болов.
1910 - Өмнөд Африкийн хууль албан ёсоор батлагдаж, Өмнөд Африкийн холбоо албан ёсоор байгуулагджээ.
1911 - Умард Ирландын Белфаст хотноо алдарт "Титаник" хөлгийг угсарч эхлэв.
Мексикийн хувьсгалын дараа тус улсын Ерөнхийлөгч Порфирио Диаз эх орноо орхин гарав.
1916 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн тэнгисийн их цэрэг Ютландын тулаанд 100 байлдааны хөлөг онгоц бүхий цэрэг хөдөлгөжээ. Энэ нь нэгдүгээр дайны түүхэн дэх хамгийн том тэнгисийн цэргийн тулаан болон түүхэнд үлдсэн юм.
1921 - АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод арьс өнгөний үзлийн улмаас олныг хамарсан бослого, үймээн болж 39 хүн амиа алдав. Амиа алдагсдын дийлэнх нь хар арьстнууд байжээ.
1927 - Автомашины алдарт "Форд" компанийн "Модель Т" загвар хамгийн сүүлийн удаа үйлдвэрээс гарав. Энэ загвар 15.07 сая ширхэг борлогдсон түүхтэй.
1935 - Пакистан улсын Куетта хотод 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж 40 гаруй мянган хүн амиа алджээ.
1941 - Англи-Иракийн дайн: Их Британийн цэргийн хүч Иракад дахин хяналтаа тогтоох зорилгоор цэрэг хөдөлгөв.
1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэрэг Австралийн Сидней хот руу халдлага үйлдэж эхлэв.
1947 -Ардчилсан чөлөөт сонголтоор Унгарын Ерөнхий сайдаар томилогдсон Ференц Наги Унгарын коммунист намын сүрдүүлгийн улмаас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Ингэснээр тус улс коммунист засаглалтай улс болсон юм.
1961 - Өмнөд Африкийн үндсэн хууль албан ёсоор хэрэгжиж эхлэв.
1970 - Перу улсын Юнгай хотод 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 66.7-70 мянган хүн амь насаа алдаж, 50 мянган хүн бэртэж, гэмтжээ.
1971 - АНУ-ын Конгресс 1968 онд Дурсгалын өдрийг тэмдэглэх тухай хууль гаргасны дагуу АНУ даяар Дурсгалын өдрийг анх удаа тэмдэглэв.
1973 - Камбожийн Кхмерийн хөдөлгөөнийг намжаах, тус улсад дэгдсэн иргэний дайныг эцэслэх зорилготой цэргийн ажиллагааны санхүүжилтийг зогсоохоор болжээ.
1977 - Транс-Аляскийн байгалийн хийн хоолой баригдаж дуусав.
1991 - Ангол улсад олон намын тогтолцоог ардчиллыг хөгжүүлэх зорилгор НҮБ-ын энхийг сахиулагчид цэргийн ажиллагаа явуулахаар нэвтэрчээ.
2008 - Нэрт гүйгч Усэйн Болт 100 метрийг 9.72 секундэд туулснаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
2013 - "1998 QE2" нэртэй солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрөв. Хоёр зууны дараа энэ солир дэлхийтэй дахин ойртож ирэх ажээ.
2017 - Афганистаны нийслэл Кабул хотод байрлах Германы Элчин сайдын яамны урд оргил цагийн үеэр бөмбөг дэлбэрч 90 гаруй хүн амиа алдан, 150 хүн шархаджээ.
2019 - АНУ-ын Виржини мужийн амралтын газарт зэвсэглэсэн этгээд халдаж 13 хүн амиа алдан, дөрвөн хүн шархдав.

Мэндэлсэн алдартнууд

1469 - Португалийн эзэн хаан I Мануэль (1521 онд нас барсан)
1640 - Польшийн хаан Михал Корибут Вишновиецки (1673 онд нас барсан)
1819 - Америкийн түүхэн дэх суут яруу найрагч, зохиолч Уолт Уитман (1892 онд нас барсан)
1827 - Японы түүхэнд баруунд боловсрол эзэмшсэн орчин үеийн анагаах ухааны эмч Ине Күсүмото (1903 онд нас барсан)
1852 - Бактер судлалд чухалд тооцогдох дээжний тавгыг зохион бүтээгч Жулиус Ричард Петри (1921 онд нас барсан)
1857 - Ромын пап XI Пио (1939 онд нас барсан)
1883 - Финландын хоёр дахь Ерөнхийлөгч Лаури Кристиан Реландер (1942 онд нас барсан)
1887 - Нобелийн шагналт Францын зохиолч, яруу найрагч Сейн-Жон Перс (1975 онд нас барсан)
1908 - Академийн наадмын шагналт жүжигчин Доминик Амичи (1993 онд нас барсан)
1911 - Нобелийн шагналт Францын эдийн засагч Морис Аллей (2010 онд нас барсан)
1923 - Монакогийн вант улсын хунтайж III Райньер (2005 онд нас барсан)
1930 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын дөрвөн удаагийн шагналт нэрт жүжигчин, кино найруулагч Клинт Иствүүд
1931 - Нобелийн шагналтт Америкийн физикч Жон Роберт Шриффер (2019 онд нас барсан)
1935 - Шинэ Зеландын 35 дахь Ерөнхий сайд Жим Болгер
1940 - Олимпын алт, хүрэл медальт, Европын аварга Зөвлөлтийн бөөрөнцөг шидэгч Анатолий Бондарчук
1941 - Нобелийн шагналт Америкийн анагаах ухааны эрдэмтэн Луйс Игарро
Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Уиллиам Нордхаус
1943 - "Алтан бөмбөрцөг" болон Эммигийн наадмын шагналт жүжигчин Шерон Глесс
1945 - Кот Дивуар улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Лорен Гбагбо
1947 - Олимпын, тивийн хүрэл медальт Германы зээрэнцэг шидэгч Габрел Хинцманн
1948 - Нобелийн шагналт Беларусийн зохиолч Светлана Алексиевич
1951 - Олимпын мөнгө, Европын хүрэл медальт Германы бөөрөнцөг шидэгч Карл-Ханс Райм
1961 - Америкийн жүжигчин, найруулагч Леа Томпсон
1963 - Унгарын 38 дахь Ерөнхий сайд Виктор Орбан
1964 - Америкийн нэрт реппэр Даррил МакДаньелс "D.M.C"
1965 - Жүжигчин, загвар өмсөгч Брук Шильдс
1972 - Олимпын хоёр алт, хоёр мөнгө, Дэлхийн дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальт Норвегийн цаначин Фрод Эстил
Ирландын нэрт жүжигчин Колин Фаррел
1977 - Олимп, тивийн хошой аварга Италийн усанд сэлэгч Доменико Фиораванти
1981 - Олимпын гурван мөнгө, нэг хүрэл, дэлхийн хошой аварга, гурван хүрэл медальт Австрийн цаначин Марлийс Шильд
1984 - Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, европын долоон удаагийн аварга Сербийн усанд сэлэгч Милорад Цавич
Америкийн сагсанбөмбөгч Нейт Робинсон
1992 - Дэлхийн хүрэл, тивийн мөнгөн медальт Латвийн долоон төрөлтийн тамирчин Лаура Адмидина
1997 - Борис Ельцин, Леонид Кучма нар "ОХУ, Украины хоорондох Найрамдал, хамтын ажиллагаа болон түншлэлийн тухай Гэрээ"-нд гарын үсэг зурсан.
2002 - Япон болон Өмнөд Солонгост Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэв.

Нас барсан алдартнууд

1162 - Унгарын хаан II Геза (1130 онд төрсөн)
1321 - Шведийн хаан Биргер (1280 онд төрсөн)
1740 - 1713—1740 онд Пруссийн хаан I Фридрих Вильхельм (1688 онд төрсөн)
1809 - Австрийн алдарт хөгжмийн зохиолч Франц Иозеф Гайдн (1732 онд төрсөн)
1976 - Нобелийн шагналт Францын биологич Жак Моно (1910 онд төрсөн)
1986 - Нобелийн шагналт Америкийн физикч Жеймс Рейнуотер (1917 онд төрсөн)
2000 - Болгарын анхны Ерөнхийлөгч Пётр Младенов (1936 онд төрсөн)
2006 - Нобелийн шагналт Америкийн физикч Реймонд Девис (1914 онд төрсөн)
2013 - "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин Жеан Степлтон (1923 онд төрсөн)
2016 - Арабын бүгд найрамдах ардчилсан Сахрави улсын Ерөнхийлөгч Мохамед Абделазиз (1947 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

Олон улсын тамхины эсрэг өдөр

Эх сурвалж: WIKIPEDIA