УИХ-ын асуулгын цаг сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт 14:00 цагт болдог. Энэ удаагийн асуулгын цагаар "ДАНХАР ТӨР-ДАРАМТАТ ТАТВАР" сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс:

  • УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл,

  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар,

  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд,

  • УИХ-ын гишүүн Д.Батбаяр,

  • УИХ-ын гишүүн Г.Ганбаатар,

  • УИХ-ын гишүүн Г.Очирбат,

  • УИХ-ын гишүүн Г.Хосбаяр,

  • УИХ-ын гишүүн Ө.Шижир,

  • УИХ-ын гишүүн Ц.Баатархүү,

  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцож, төрийн бүтэц, татварын бодлого, бизнесийн орчинд үзүүлж буй дарамтын талаар Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцэх юм.

Мэтгэлцээнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн пэйж хуудсаар шууд дамжуулах ажээ.